Дээд боловсролын тогтолцоонд шинэчлэл хийхээр хэлэлцүүлэг зохион байгууллаа | News.MN

Дээд боловсролын тогтолцоонд шинэчлэл хийхээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Дээд боловсролын тогтолцоонд шинэчлэл хийхээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Дээд боловсролын тогтолцоонд шинэчлэл хийхээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банк хамтран өнөөдөр (2019.10.22) “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг төлөөлөн УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч хэлэлцүүлгийг нээж, үг хэллээ. Тэрбээр, “Нийгмийн амьдралын хэв маяг, шинж чанар аажмаар бидэнд анзаарагдахгүйгээр эрс өөрчлөгдөж байна. Энэ нь улс орон, нийгмийн хувьд асар том өөрчлөлтийг авчирч байна. Үүнийг системийн онолоор бол  “еmergent” шинж чанар гэж тодорхойлдог. Аливаа системийн элемент тус бүрд байдаггүй онцгой шинж чанар бүхэл бүтэн системд байдаг. Энэ шинж чанар бол элементүүдийн механик нэгдлийн үр дүнд бий болдоггүй, харин ухаалаг нэгдэл урд өмнө бодож төсөөлөөгүй сайн үр дүнд хүргэдэг байна. Иймд дээд боловсролын үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам бол бид нэгдэж ажиллах явдал” гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр эрдэмтдийн санал, санаачилгыг дэмжин дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, дэлхийн түвшинд хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэх болно” гэж байлаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол үг хэлэв. Тэрбээр, “Манай орны хувьд дээд боловсролын салбараас дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж, төрийн болон хувийн байгууллагуудад нийлүүлэхээс өөр дорвитой хувь нэмэр харагдахгүй байна. Дээд боловсролын салбарын нэр хүнд унаж, төгсөгчдийн чанар чансаа зах зээлд хөрвөх чадваргүй байна гэсэн шүүмжлэл ч их байгаад бид дүгнэлт хийх ёстой” гэв. Энэ шатны сургалтын үр дүнг дэлхийн хэмжээний шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэх, хэрэглэж байгаа хяналтын арга механизмыг ашиглах зайлшгүй шаардлагатайг онцоллоо.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Судалгааны Их сургууль байгуулах үзэл баримтлал”, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч “Судалгааны их сургууль байгуулах үндэслэл шийдлүүд” сэдвээр тус тус илтгэл тавив.

Салбарын сайд илтгэлдээ, “Их дээд сургуулийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн нь улс орны хөгжилд дорвитой нөлөөлөл үзүүлж чадахуйц төвшинд хүрээгүйг тэмдэглээд, сургалтын үйл ажиллагаа зонхилсон хэвээр байгаа тул судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлснийг онцлов.

Авьяасыг хөгжүүлэх, дэмжих, их сургууль улс орны инновацийн төв болох, дээд боловсролын судалгаа шинжилгээг эрчимжүүлэх болон дээд боловсролын хүний нөөцийн бодлоготой болох зэрэг шаардлагын үүднээс Судалгааны их сургууль байгуулах нь зүйтэй гэж УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч “Судалгааны их сургууль байгуулах үндэслэл шийдлүүд” илтгэлдээ танилцууллаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, А.Ундраа нар Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон хувийн сургуулиудын эрдэмтэн, багш нарын төлөөлөлтэй санал солилцож, илэн далангүй ярилцав.

Төлөөлөгчид их, дээд сургуулиуд мөнгө олдог хэрэгсэл болж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ үүнийг шинэчлэх цаг нь болсон тул сургуулийг чадваржуулах, нэгтгэх, шинээр байгуулах шаардлагатай зэргээр санал, байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн төрийн өмчийн найман их дээд сургуулийг нэгтгэн “Судалгааны их сургууль” байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИХ БАГШ 2019-10-22 203.91.115.47

https://news.zindaa.mn/2xrk

Avatar

ШУАкадеми гээчийг тараа 2019-10-22 203.217.139.225

Их сургуулиудыг нэгтгэх санаа нь зөв. гэхдээ чиглэлийг харгалзах нь зүйтэй. Харин Манайд дэлхийд тун ховордож байгаа шинжлэх ухааны АКАДЕМИ гэж нэг ёстой юм хийдэггүй нэг газар байх. Бас эрдэмтэд нь АКАДЕМИЧ болоод насаараа сул хүртэх цалинтай болж дархлагддаг нэг газар байгаа даа. ШУАкадемийг татан буулгаад их сургуульд нэгтгэх хэрэгтэй.

Avatar

зочин 2019-10-22 103.9.88.162

зөв шүү,МУИС -ийг өмнө нь академич Содном ,Шагдарсүрэн нар удирдаж байхад жинхэнэ судалгааны их сургууль байсан,одоо намын цүнх баригч хүүхэд ирсэнээс хойш Үндэсний их сургуулиас дор болсон гээд намаржингаа шуугисан

Avatar

иргэн 2019-10-22 124.158.111.16

Баатарбилэг сайд аа. СУИС-н захирал Сонинтогос гэдэг авгай найз нөхөд, танил тал, төрөл садангаа суис-н бүх албан тушаал дээр байрлуулаад сая дууслаа. хангалттай таргалсан. одоо түүнийг зайлуулах цаг нь иржээ. энэ шулмас олон хүний ажил амьдралаар тоглосон доо. …түүнийхээ лайг үүрч дийлэх л байх даа хөөрхий……….

Avatar

зөв 2019-10-22 202.21.127.160

шинж чанартай болж байна. Ганц төрийн өмчийн их сургуулийг анхаарах биш, хувийн судалгааны их сургуулийг хөгжүүлэх талаар анхаарч өрсөлдөөнд оруулах хэрэгтэй. Салбар дундын судалгаа, сургалтын хөтөлбөрт улсаас тусгайлан дэмжлэг үзүүлэх замаар арай ипэвхтэй судалгаа хийдэг багш, оюутнуудаа тусгайлан дэмжиж, одоогийн хар масснаас салгах хэрэгтэй. Эс тэгбэл, хавтгайруулан дэмжих нь байдлыг улам бүр дордуулна.

Avatar

зөв 2019-10-22 202.21.127.160

Монгол улсад их сургууль байхгүй, их сургууль гэдэг бол энэ ертөнц дээр болж буй бүхий л юм үзэгдлийн зүй тогтлыг цогцоор нь судалдаг, цогц мэдлэг олгож чаддаг, тийм лидерүүдийг бэлтгэдэг газар юм. Их сургууль нэртэй ч ачир дээрээ дээд сургуулийн зиндаанд ч биш шүү дээ. Бүгд курсийн хэмжээнд байгаа. Хөдөө аж ахуй, анагаах, боловсрол, инженерчлэл чиглэлийн төрийн өмчийн бүх дээд сургуулиа МУИС-тай нэгтгээд 1 их сургууль байгуулах гэж байгаа нь зөв шүү дээ, одоо судалгаа улам бүр салбар дундын

Avatar

Зочин 2019-10-22 202.126.89.194

Их сургуулиудын бусад сургуулиудаас ялгарах онцлог нь угаасаа судалгаа хийдэгтээ оршдог. Бодит судалгаан дээр суралцаж, магистр докторын зэрэг хамгаалахын тулд хийсэн судалгаа чанартай болдог. Шинжлэх ухаанд бараг мөнгө зарцуулдаггүйтэй адил манай улсад зүгээр нэг улс төрчдийн мөнгө угаах хэрэгсэл болох эрсдэл маш өндөр иймээс хуулийн болон олон талын зохицуулалтыг сайн хийж өгөх хэрэгтэй. Төрийн өмчийн 8 сургуулийг нэгтгэнэ гэдэг бол буруу одоо байгаа бүтэц нь маш нүсэр байгаа.

Avatar

Зочин 2019-10-22 64.119.17.41

Судалгааны их сургууль манайд хэрэггүй. Өөртөө тохирсон их сургуультай болох хэрэгтэй. Их сургуулийг шинэчлэх гэх мэтийн өөрсдийнхээ мэдэхгүй сэдвээр битгий яриач! Тэр улс төрөөрөө солиорцгоо. Манай дээд боловсрол бүрэн дампуурсан. Үүнийг улс төрчид хийлээ.

Avatar

Багш 2019-10-22 192.82.67.152

Түүхт МУИС таарчихбал бахархал алга болно. Болгоомжтой хий.

Avatar

зочин 2019-10-22 182.160.38.24

Дэлхийн том том сургуулиуд гэж бүлтрэхээ болъё энүүхэн хажууд БНХАУ, БНСУ-д л гэхэд судалгааны чиглэлийн томоохон их сургуулиуд нь маш амжилттай хөгжиж байгаа. Монголын 12-р анги төгсөгчид болон бакалавр төгссөн иргэд БНСУ-ын болон БНХАУ-ын их, дээд сургуулиудад элсэн суралцахаар маш их явдаг болсон. Энэ бол чанартай дээд боловсрол эзэмших гэсэн тэмүүллээс үүдэлтэй. Иймд ядаж дээд боловсролын зах зээлээ хамгаалахын тулд чадварлаг том их сургууль байгуулах нь манайд зайлшгүй хэрэгтэй.

Avatar

зочин 2019-10-22 182.160.38.24

Их дээд сургуулиуд нэгдэх, судалгааны их сургууль байгуулах нь маш сайн хэрэг. Гэхдээ хийж чадах бол уу? Манай Монголд аль ч салбарт юмыг ярьсаар, хэлэлцсээр, "ард түмнээ сонсоно" гэнэ, нөгөө "ард түмэн" нь өөрсдийнхөө амин хувийн эрх ашигт л таарсан юм ярина, эсэргүүцнэ. Эцэст нь тэгээд "ард түмний"-хээ үгээр ороод дорвитой шинэчлэл хийж чадахгүй өнгөрдөг арвин туршлагатай. Нэгдсэн их сургууль нь маш их тулгамдсан, чухал асуудал болоод байгаа ч, яг байгуулагдахаар нь үнэмшихээс дээ.

Avatar

зочин 2019-10-22 66.181.161.63

МУБИС Хятад оюутнаар дүүрлээ.Захирлын үүрэг гүйцэтгэгч МАНДАХ гэгч х***а тэнд архи, авилга, янхандалт зэрэг муу бүхнийг манлайлагч болжээ. Өөрийн туслахаа хүртэл эрдмийн их сургуульд дарга болгоод нөгөө авгай нь ичих ч үгүй захирал шиг даналзах юм. УИХ-ын даргаа, Eрөнхий сайдаар сургуулийг минь аврагч.

Avatar

Зочин 2019-10-22 66.181.176.55

Нэгдэх гэдгийг ямар олон үгээр хэлдэг юм бэ

Avatar

Зочин 2019-10-22 119.40.99.30

Нэгтгэж чадвал том дэвшил болно байх даа. Гэхдээ өмнө нийлүүлснээ буцаагаад тараагаад байгаа нь хачин юм даа

Avatar

Зочин 2019-10-22 66.181.176.55

Юу

Avatar

ЗОЧИН 2019-10-22 202.9.44.64

суис-г хөгжмийн консерватортой нэгтгэж давхардлыг арилгая. суис-н хөгжмийн багшийн ангийг МУБИС-д шилжүүлье. их сургуулиадаа нэгтгэж багшаасаа олон, хүнд сурталт хамаатан садан дарга нарыг цөөлөх хэрэгтэй. төрийн өмчийн их сургуулиудыг хувийн сургууль шиг болгож баяжиж гүйцсэн хулгайчид_ төрөл садангуудаас төрийн сургуулиа аврах цаг болсон шүү. Баатарбилэг сайд аа. тэнд жоом ч орох зайгүй хамсаатнууд нь шигчихсэн байгаа.

Avatar

Зочин 2019-10-22 66.181.188.229

Тэтгэврийн хүмүүс захирал, нябо хийгээд л залуучууд нь тэднээс залхаж байна. Бүх сэдэв, шинжлэх ухааныг мэддэг юм шиг л байцгаадаг. Төр юмаа мэднэ гээд чадалтай залуусаа өөд татаад итгэл үзүүлжхгүй тэтгэврийн эмэгтэйчүүдээр байгууллага удирдуулахаар цаашид амьдрах итгэл алдарч байна. Зөвлөхүүдийг очоод панаалдаад л. Зарим залуу тушаалтнууд ийм насны хүмүүсээр хүрээлүүлж магтуулан буйг харахаар хэцүү санагддаг.

Avatar

Зочин 2019-10-22 139.5.216.130

Бадарч гэж заазлагдсан малаар заалгаж байдаг болж дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж