Эдийн засгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2015.09.02-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болов

Дэлхийн эдийн засгийн удирдагчдын 4 дэх дээд хэмжээний уулзалт (GELS 2015) ба Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагааны асуудлаархи Форум БНХАУ-ын Чанчун хотноо өнгөрсөн наймдугаар сарын 31-нд  боллоо. Тус форум “Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийн хүрээнд өрнөлөө.

Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагааны асуудлаархи Форумын удирдагчаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн газрын Ерөнхий захирал, ноён Чжан Цзюнь ажилласан байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яам УИХ-ын гишүүн Л.Болдыг тус форумд оролцож илтгэл тавихыг урьжээ. Дэлхийн эдийн засгийн удирдагчдын 4 дэх дээд хэмжээний уулзалтад 2000 гаруй бизнесийн хүрээний удирдлагууд, хөрөнгө оруулагчид, банкирууд, Засаг дарга, захирагч, дэлхийд алдартай эдийн засагчид, шинжээчид  болоод Хятадын топ 500 компани тус форумд хүрэлцэн ирсэн байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж