Т.Ариунаагийн 10 жилийн хүлээлт | News.MN

Т.Ариунаагийн 10 жилийн хүлээлт

Т.Ариунаагийн 10 жилийн хүлээлт

Т.Ариунаагийн 10 жилийн хүлээлт

Удахгүй тоглолт нь болох зар түгээд байгаа дуучин Т.Ариунаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт  оролцон “Тэнгэр шиг бай” тоглолтын, магадгүй өөрийнхөө амьдрал уран бүтээлийн гол цөмийг уудлан ярилаа. Сонирхолтой нь тэд таван жилийн өмнө мөн нэвтрүүлгийн дэлгэцээр уулзаж ярилцаж байсан бол энэ удаа дуучин Т.Ариунаагийн 10 жил “хүлээлгэсэн” тоглолтын талаар ярилцлаа.

Дуучин тэр тусмаа он цаг, өөрийн гэсэн бүтээлээ дархалсан дуучин Т.Ариунаагийн хувьд 10 жилийн турш бие даасан тоглолтоо хийгээгүй байсан гэхээр гайхмаар. Хоёр бүсгүй таван жилийн дараа уулзахдаа цаг хугацаа ямар хурдан өнгөрдгийг гайхширч байсан бол Т.Ариунаагийн фэнүүдийн хувьд түүнийг 10 жил тоглолтоо хийгээгүй байгааг сануулахад бас гайхмаар. Яагаад гэвэл 10 жилийн өмнөх тоглолтын цууриа тасраагүй, уран бүтээл нь эгшиглэсээр байдаг болохоор.

Харин ийн тоглолт хийгээгүй “завсарласан” гэх 10 жилийн тухайд, тэр тусмаа “Тэнгэр шиг бай” хэмээх гайхалтай бүтээлээрээ нэрлэж буйнхаа тэрээр чин сэтгэлээсээ тайлбарлалаа. Түүний хувьд энэ он жилүүд унаж боссон, бас ухаарсан, өөрийгөө, орчлонг, үнэн байхын, уучлал, хайрын, хүн хүнээрээ байхын учрыг ухаарсан он жилүүд байсан. Тийм ч учраас тэр бүхнийг мэдэрсэн туулж өнгөрүүлсний хувьд “Тэнгэр шиг” бай хэмээх гүн гүнзгий утга бүхий энэхүү уран бүтээлээр тоглолтоо нэрийдсэн гэлээ.

Магадгүй үүнийг амьдралд нь тохиолдсон бэрхшээлтэй холбож тайлбарлаж болмоор санагдавч амьдралын мөн чанарыг илүү их танин мэдсэн, ухаарсан дотоод мөн чанартай нь холбож ойлгох хэрэгтэй санагдана. Хэзээний цоглог, хөгжилтэй Т.Ариунаа “Гэхдээ би дотроо бол тоглолтоо хийхсэн гэж шатаж, унаж, мөрөөдөж, тэсэрч явсан юм шиг байна лээ, “Би тоглолтоо хийгээгүй” гээд уйлж байсан гэсэн” гэж цагаахнаар ярих.

Яг ийм цаг үеүдэд түүний хань Буяндорж “Хүний оюуны бүтээл, хат, мөн чанарыг хэн ч булааж авч чаддаггүй юм. Бид хамтдаа босч чадна аа” гэж түүнийг зоригжуулж байсан, ээж, аавдаа зориулсан сэтгэлийн бүтээл нь хэрхэн төрсөн, хаанаас юунаас дуусашгүй мэт эрч хүчийг авч чаддаг гээд амьдралынхаа өнгө, цаг үе бүхнийг хүүрнэн өгүүлнэ билээ.

Нулимстай, цагаан хошигнолтой, инээмсэглэлтэй энэхүү ярилцлага Т.Ариунаагийн ертөнцийн бас нэгэн орон зайг нээн харууллаа. Тэр анхны “Эрос” тэсрэлтийг хийж, тэр сайн үйлсийн аянд шамдаж, тэр дуулж бүжиглэж, нисч, агаарын гимнастик хийж, тэр хэний ч санаанд оромгүй, магадгүй зоригломгүй алхмуудыг хийдэг.  Т.Ариунаагийн өөрийнх нь 10 жил хүлээсэн тоглолтоос фэнүүд нь  ч мөн ихийг хүлээж байгаа нь эргэлзээгүй.

Хэдийгээр тэрээр тоглолтынхоо талаар ямар нэгэн биднийг ямар гайхамшиг хүлээж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй мэт санагдана. Тэсэн ядан хүлээцгээе, арваннэгдүгээр сарын 8-ныг…

А.ТУЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-22 103.10.22.76

Хүмүүс эх хэлээрээ зөв бичмээр юм. . Сэтгэлийн хаттай гэхийг хадтай гээд л хад чулуугаар бичсэн байна. Сэтгэлийн хат тэвчээр гэдэг чинь өөр шүү дээ.

Avatar

Зочин 2019-10-22 122.201.23.75

suuliin 10 jild COSMIC gedeg gantshan duu duulsan. Unuu olon huuchin duunuudaa duulahiimuu. ted nar n ch goyoldoo. Za barag ter hediigee duulsan n ch deer baih.

Avatar

Уншигч 2019-10-22 202.55.191.130

Тандаа аз жаргал сайн сайхан эрүүл энхийг хүсэж байна. Та бол гайхалтай дайчин, сэтгэлийн хадтай, амьдрал нугарашгүй ухаантай бүсгүй. Амжилт хүсье!

Avatar

Уншигч 2019-10-22 202.131.225.197

Амжилт хүсье дуучин минь. Та бол сэтгэлийн хадтай нугарашгүй бүсгүй.

Avatar

зочин 2019-10-22 202.179.25.234

гайхалтай эрч хүчтэй, ухаалаг, тэвчээртэй энэ цагийн эгэлгүй авьяаслаг дуучин бүсгүй. Он цаг улирах тусам Ариунаагийн дуунууд улам үнэ цэнэтэй болоод байхийн. Тоглолтод нь амжилт хүсье, хайртай шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж