БНХАУ бөмбөг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

БНХАУ бөмбөг бүтээжээ

АНУ-д аль хэдийн нэг бүтээгдсэн GBU-43/B бөмбөг (Massive Ordnance Air Bomb(MOAB)) -тэй ижил бөмбөгийг БНХАУ бүтээжээ. Шинэ бөмбөгөө 1950 оны Оросын бөмбөгдөгч Tu-16 -г дуурайлган хийсэн H-6K бөмбөгдөгчөөс хаяж туршсан байна.

Бөмбөг таваас зургаан метр урт, хэд хэдэн тоннын жин татах бөгөөд Н-16К бөмбөгдөгчид ганцхан ширхэг багтах хэмжээтэй гэж Хятадын Армийн дүгнэгч Вэй Доншиү мэдээллээ.

Энэ бөмбөг хуягласан барилга, хорогдох байр зэрэг байгууламжийг газрын хөрснөөс арчих чадалтай гэж Вэй хэлжээ.

АНУ-ын МОАВ 9.5 метр урттай, 10 тоннын жинтэй. Хэтэрхий том учир энгийн бөмбөгдөгчид биш агаарын тээвэрлэгч С-130-д ачиж явдаг бөгөөд бусад бөмбөгийг бодвол газарт унахаасаа өмнө агаарт дэлбэрдэг. 2017 оны дөрөвдүгээр сард Афганистанд туршихад гурван нуувч сөнөөж 94 Талибан дайчдыг хөнөөсөн гэдэг.

Харин Хятадын бөмбөг арай жижиг, байгаа онох тал дээр илүү өндөр тусгалтай гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: nationalinterest.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж