Си Жинпиний хажууд хэн, хэн зогсох вэ?

Хуучирсан мэдээ: 2015.09.02-нд нийтлэгдсэн

Си Жинпиний хажууд хэн, хэн зогсох вэ?

 

БНХАУ маргааш Дэлхийн 2-р дайны төгсгөл, Японы Империализмыг ялсны түүхт 70 жилийн ойн баярыг эх орон даяараа өргөн тэмдэглэх гэж байгаа билээ.

 

Энэхүү баярт дэлхийн 30 орны төрийн тэргүүнүүд болон БНХАУ-ад суух гадаадын элчин сайдууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, НҮБ-ын дарга Бан Ги Мүн оролцоно.

 

Баярын үйл ажиллагаа нь Бээжин хотын төв талбайд болох бөгөөд энэ үед БНХАУ-ын дарга Си Жинпин баруун талдаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг, зүүн талдаа Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хег зогсоохоор болжээ.

 

БНХАУ-ын даргын хажууд аль улсын төрийн тэргүүн зогсох нь олон улсын гадаад харилцааны хэмжээнд маш чухал үзүүлэлт юм. Хятад улс Солонгос улсын хувьд эдийн засгийн хамгийн том түншийн нэг бөгөөд энэ утгаараа Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе тус улсад хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй эдийн засгийн багтай хүрэлцэн очиж байгаа юм байна.

 

Н.ЦЭНД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж