“Warner Bros.” Компанийн ээлжит гайхалтай бүтээлүүдийн нэг болох “Joker” уран сайхны кино нээлтээ хийгээд даруй хоёр долоо хоногийг ардаа үджээ. Энэ хугацаанд тус кино хэдий нь 543 сая ам.долларын ашиг орлого цуглуулж чадсан байна.
Тэгвэл уг киноны оргил хэсэгт гардаг шат жуулчдын зорьж очих дуртай газруудын нэг болжээ. Киноны оргил хэсэгт гардаг энэ шат нь Нью-Йоркийн Шекспир болон Андерсоны өргөн чөлөөний 167 дугаар гудамжинд байрладаг бөгөөд Хоакин Феникс буюу “Joker” уг шатан дээр бүжиглэдэг. Дотоод гадаадын олон зуун жуулчид энэ шатыг зорин ирж, "Joker"-ийг дуурайж зургаа авхуулж байгаа гэнэ. Хүчирхийлэл, гадуурхал, нийгмийн тэгш бус байдлын хор уршгийн талаар өгүүлэх “Joker” киног найруулагч Тодд Филлипс найруулжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ