Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн
720,486 ширхэг хувьцаа арилжжээ
2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 373,955,286 төгрөгийн үнийн дүн бүхий 720,486 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU +4.11%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +1.22%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -3.65%) болон "Баянтээг" ХК (BTG -3.10%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа."TOP 20″ индекс 0.08 хувиар буурч 18262.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,386,461,082,400.06 төгрөг боллоо.Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Зөв Хаха Хөөрхөн Гайхмаар Харамсалтай Тэнэглэл Буруу Баярлалаа!
Холбоотой мэдээ