Цэцийн их суудлын хуралдааныг хойшлуулав | News.MN

Цэцийн их суудлын хуралдааныг хойшлуулав

Цэцийн их суудлын хуралдааныг хойшлуулав

Цэцийн их суудлын хуралдааныг хойшлуулав

Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт  Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хийхээр товлогдсон билээ.

Тус хуралдаанд Улсын Их Хурлыг төлөөлөн оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан гадаадад томилолттой байх тухайгаа мэдэгдэж, тус хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Цэцэд ирүүлсэн байна.

Тиймээс Цэцийн хуралдаанд маргагч талуудын мэтгэлцэх боломжийг хангах, тэднийг хуралдаанд биечлэн оролцуулах, маргааныг бүрэн гүйцэт, бодитой хянан шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Их суудлыг хуралдааныг хойшлуулж 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийхээр товлов гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж