Ч.Ганхуяг Улаанбаатар хотын Худалдааны Танхимын ерөнхийлөгчөөр томилогдлоо | News.MN

Ч.Ганхуяг Улаанбаатар хотын Худалдааны Танхимын ерөнхийлөгчөөр томилогдлоо

Ч.Ганхуяг Улаанбаатар хотын Худалдааны Танхимын ерөнхийлөгчөөр томилогдлоо

Ч.Ганхуяг Улаанбаатар хотын Худалдааны Танхимын ерөнхийлөгчөөр томилогдлоо

Улаанбаатар хотын Худалдааны Танхим (УБХТ)-ын Удирдах Зөвлөлийн ээлжит хурал болж, “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг тус танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр нийслэл хотыг цэвэр цэмцгэр, аюулгүй болгох, иргэдийн тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Нийслэл хотод бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үүсгэл санаачилгаар УБХТ нь 2015 онд байгуулагдан үйл ажиллагаагаа таван жилийн турш тасралтгүй явуулж байгаа билээ. Тус танхим нь нийслэлийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөгжлийн бодлого боловсруулахад бизнесийн төлөөллийн оновчтой санал санаачилгыг эрх бүхий байгууллагуудад хүргэх зорилготой ажилладаг.

УБХТ-ыг тус танхимын Удирдах зөвлөлийн гишүүд хоёр жилийн хугацаатай ээлжлэн удирддаг бөгөөд анхны Ерөнхийлөгчөөр “М-Си-Эс” Группийн Ерөнхийлөгч Ж.Од, хоёр дахь Ерөнхийлөгчөөр “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл нар тус тус ажиллаж байв.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-22 202.179.31.71

юу хийж гийгүүлсэн болоод сандал ширээнээс салдаггүй бнаа

Avatar

Ur dun haana bna. 2019-10-22 202.126.89.100

Omnoh yeronhiilogch J.Od bolon J.Oyungerel nar ene alban tushaaliig avaad enehuu chig uurgiinhee hureend yu hiisen talaar medeelel bnu

Avatar

Зочин 2019-10-22 150.129.141.167

талх ганаа албан тушаалын амиа ч өгнө шүү.

Avatar

mgl 2019-10-22 202.179.11.230

amjilt husiye

Avatar

Зочин 2019-10-22 126.33.201.55

ene ynen ambiistai zaluu bnaa

Avatar

Зочин 2019-10-22 49.0.213.33

Талхны үнэ хэд байгаа билээ, 310 төгрөг байгаа гэлүү МАН-ын хулгайч Ганхуягаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж