Л.Оюун-Эрдэнэ: Би Ерөнхий сайдад халдах эрхгүй | News.MN

Л.Оюун-Эрдэнэ: Би Ерөнхий сайдад халдах эрхгүй

Л.Оюун-Эрдэнэ: Би Ерөнхий сайдад халдах эрхгүй

Л.Оюун-Эрдэнэ: Би Ерөнхий сайдад халдах эрхгүй

Ирэх оны төсөвт Хэнтий аймагт хамгийн их хөрөнгө оруулалт суулгасан нь гишүүдийн дунд маргаан үүсгэж харилцан адилгүй төсөв хуваарилсан гэдгийг шүүмжилж буй. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

-Танай аймагт 142 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн нь бусад аймгаас хэт өндөр байгаад та ямар тайлбар хэлэх вэ?

-Төсвийн ажлын хэсэг гараад явж байгаа. Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа төслүүдийг тойргийн хөрөнгө оруулалттай холивол харилцан адилгүй дүн гарна. Жишээлбэл, цэвэрлэх байгууламж барьж байгаа газрыг аль нэг гишүүний тойрогт харьяалагдаж байгаа. Түүнийг нийлүүлж бодвол их өөр дүн гарна. Өмнөх Засгийн газрын үед Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгосон. Ингээд Азийн хөгжлийн банкнаас Хөвсгөл, Хэнтий аймагт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд Засгийн газар дэд бүтэц, шугам шинэчлэхтэй холбоотой 7-11 заалтыг хэрэгжүүлэх ёстой байгаа. Түүхэн аялал жуулчлалтай холбоотой асуудал олон жил яригдсан. Хэрэгжээд явж байгаа нь том агуулгаар харах ёстой гэж бодож байна. Хувь хүнтэй холбоотой асуудал байвал надтай холбоотой асуудлыг ярьж болно. Гэхдээ эхэлж байгаа төсөлтэй холбоотой худал мэдээллүүдийг өгч Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж эхлээгүй байгаа төсөл рүү халдах нь сайн зүйл биш. Нөгөө талаараа энэ тийм хангалттай төсөл ч биш. Өвөрмонголын өөртөө засах орон гэхэд 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар цогцолбор байгуулсан. Гэтэл бид 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг анх удаа Монгол Улсад авчихаад үүнийхээ эргэн тойронд маргаан болгоод, ийм жижиг байж болохгүй гэж бодож байна. Миний өгсөн саналууд бүлгийн дарга дээр байгаа. Тэрийг та бүхэн үзээрэй.

 -Бэрх тосгон 3000 мянга гаруй хүн амтай атал Орхон аймгаас ч илүү төсөв тавьсан нь шударга ёсонд нийцэх үү?

-Тэр бол дулааны станцын хөрөнгө оруулалт. Дулааны станц хөлдөх гэж байгаа. Үүнийг Ерөнхий сайд өөрөө очоод шийдсэн л асуудал. Өмнөх жил хөлдөлт үүссэн. Бэрх, Бор-Өндөр, Тахилгат гээд тосгод сум биш учраас дандаа хөрөнгө оруулалтын гадна байдаг. 3000 мянган хүнтэй тосгон хөлдчихвөл амаргүй нөхцөл байдал үүснэ гэдэг утгаар Ерөнхий сайд өөрийнхөө ажиллах хүрээнд энэ асуудлыг шийдсэн. Тэгэхээр Ерөнхий сайдын эрхэнд би бас халдах эрхгүй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-22 66.181.161.50

Энэ мэдээг ямар хүн бичдэг байна аа 3000 мянга гэж ямар тоо байдаг юм бэ. Монгол хүн ам л ийм тоотой байх даа

Avatar

Зочин 2019-10-22 66.181.180.213

Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Нямдорж…..гээд Монголын улс төрд хуруу дарам цөөн, дэндүү шударга гэмээр зүтгэлтнүүд байдаг. Эд нар балмадуудын бууны хараанд байнга онилуулсан хүмүүс.20 оны сонгууль хүртэл дайралт улам ихсэнэ

Avatar

Зочин 2019-10-22 59.153.85.2

60-70.000 huntei aimagat enenees tom asuudal bgaa shyy dee.yun jijig too yaridag yum be

Avatar

vat 2019-10-22 150.129.141.137

найз нарын хадагалатж бас тэр бумаар нэмэгдэх байхдаа ,,,нутагынхан юу ярьхав

Avatar

Зочин 2019-10-22 124.158.112.3

Хүүхэн царайлсан п***а Аягүй бол г*** байх шүү Гонгиносон г***й

Avatar

Хотын унаган бацаан 2019-10-22 107.77.230.204

Оюун – эрдэнээ поп тэнэг Хүрэл оркын цүнхийг барьж сайд болсон чи шударга дүрд тоглохоо больвол яасын !!!! Ямар ч туйлбаргүй мэдлэг боловсор байхгүи Хэнтийн 3 – н тэнэг хөдөөрүүгээ явж аялал жуулчлалаа хөгжүүл Хотын бид нарын мөнгийг бүү хулгайл . Тахианы тархитай оркоо

Avatar

Иргэн 2019-10-22 64.119.24.121

Үнэхээр жоль. ХЭГ-ын ийм даргатай … Бүхий л ажил нь явахаа больсон. Ууган нам арай ч болж дээ

Avatar

НЯМКА 2019-10-22 59.153.112.60

ХАЛДАХ ЭРХГҮЙ УЧРААС ХАМГААЛАЛГҮЙ ХАВИРГАА ХУГАЛУУЛСАН БИЗ ДЭЭ?

Avatar

mongol 2019-10-22 193.91.98.156

Adilhan mongol uls l hogjij bna sh dee Yamar gadagshaa gargaad aldsan bish Gadagsh ni aldsan heden ter bumaar yarigdah dollariin hoinoos yariya nohod oo

Avatar

Зочин 2019-10-22 202.9.44.133

Чи их даварч байх шив дээ, бага ялгаварлан гадуурхах бодлого явуулаад байгаарай чи их л хүчтэй газардаж унана даа чиний омог юу ч биш шүү

Avatar

Зочин 2019-10-22 66.181.161.101

ШУДАРГА ЁС ЧУХАЛ УУ БЭРХ ЧУХАЛ УУ.

Avatar

Галбадрах 2019-10-22 202.179.27.4

Энэ татвар төлөгчдийн мөнгө Хүрэлсүх, Хүрэлбаатар нарын мөнгө бололтой юмаа.

Avatar

Зочин 2019-10-22 192.82.67.60

Эвгүй туйлгүй, номтой хүн ойлгохооргүй юм ярьдаг даа. Сайхан л зугтах шахаж. Асуултанд хариулахгүй байх тусам унах нүхээ гүнзгийрүүлж байх…

Avatar

Зочин 2019-10-22 202.126.89.118

Hyatad Mongol hoyoriin tusuv yamar ve mal mini.Het ih hurungu zaraad Uvurmongol ni zagvariin hudlaa gazar bolj haragdaad bn.Zoriud ih mungu ,tehnologi, ajillah hucheer Hyataddaa uusgah bodlogo yavaad bn.Uur yu ch bgaa yum.

Avatar

Зочин 2019-10-22 182.160.1.223

Новшнууд өөрийнхөө аймаг руу хамаг мөнгөө зөөчих юм. Тэгээд шал худлаа тайлбар хийнээ.

Avatar

Зочин 2019-10-22 103.9.89.18

Засгийн мөнгөөр сонгуульд орж суудал авах гэж байна гэж хардаж байна.. Шудрага юм бол Хүрэлсүх, ОюунЭрдэнэ нар Хэнтийгээс битгий нэр дэвшээрэй

Avatar

mgl 2019-10-22 202.179.11.230

zuv demjij baina, busduud shigee idchihgui, amjilt husiye.

Avatar

Зочин 2019-10-22 74.82.60.79

БОДЛОГООР ТӨСӨВ БАТАЛСАН НЬ ЗӨВӨӨ, ДЭМЖИЖ БАЙНА

Avatar

АК 2019-10-22 74.82.60.79

ЕР НЬ БОДЛОГООР Л ТӨСӨВ БАТЛАГДАХ НЬ ЗӨВ Ш ДЭЭ, ХЭНТИЙ, ХӨВСГӨЛ БОЛ ЯАХ АРГАГҮЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БАЙХ ЁСТОЙ, УУЛ УУРХАЙ БАЙХ ЁСГҮЙ ШҮҮ , ОДООГИЙН ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. АМЖИЛТ

Avatar

Баточир 2019-10-22 124.158.94.9

Угаасаа МУ-ын ерөнхий сайд, ЗГ-ын хэрэг эрхлэг сайд биш Хэнтий аймгийн сайд нар шүү дээ. Дахиж сонгогдохгүйгээс айсан Хулчгарууд

Avatar

Зочин 2019-10-22 194.230.158.234

Hurelsuhed Hoshnogoduuuldag hugshun bandia

Avatar

залуу 2019-10-22 66.181.185.44

Цэвэрлэх байгууламж , хөшөө 2ыг харьцуулж л байдаг. Нэг нь 1.5 сая иргэнд тулгамдсан асуудал. Харин хөшөө тулгамдсан асуудал мөн үү? Энэ нэг юм яаж яваад Харвардад очсон юм болдоо. Харвардыг үнэлэх үнэлэмж навс унаж байна шүү.

Avatar

zochin 2019-10-22 66.181.186.203

mongol khun gekheeree yagaad iim teneg , khardaj serdsen , ataarkhsan gajig baydag baynaa , gadaadyn bankny sankhuujilteer ayalal juulchlalyn tuw barina geed baykhad chini uuriin nutagt iluu mungu tawichikhlaa geed l gonginood baykh yum , naad buteen bayguulalt chini mongold l kheregtey yum baygaa yum biz dee

Avatar

3 2019-10-22 180.149.96.90

Хаа газрын тэнэгүүд ганц нэгээрээ явдаг. Хэнтийн тэнэгүүд хаа ч хэзээ ч 3 уулаа явхиймаа

Avatar

Зочин 2019-10-22 112.72.8.90

бид чинь цөмөөрөө тэнэгүүд шүү дээ мартчихсан юмуу

Avatar

Зочин 2019-10-22 49.0.213.33

Халд халд, ямар хамаатай юм, цаад Жидүүчин хүүк чинь 2012 онд их хурлын танхимд хүн зодож танхайраад Австрали руу нэг хэсэг зугтааж алга болсон хулгайч шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж