"Нөхцөл байдал хэцүү байна. Заанууд өлсөж үхэж байгаа нь том асуудал болоод байна" гэж Зимпаркийн төлөөлөгч Тинаше Фараво хэлж байна.
Сүүлийн хоёр сарын дотор 55 заан өлсгөлөнгийн улмаас үхсэн гэх судалгаа гарчээ. Түүгээр зогсохгүй Зимбабве улсын хүн амын гуравны нэг нь буюу хоёр сая хүнд хоол хүнсний түргэн тусламж хэрэгтэй байгааг Дэлхийн хүнсний байгууллага наймдугаар сард мэдээлсэн. Зарим заанууд хол зам туулсны эцэст гол, цөөрмийн 50 метр орчимд үхсэн байгааг олжээ.
Зимпарк нь 15000 заан бэлчих даацтай ч одоогийн байдлаар 50000 заан ирж бэлчээд байгаа нь цэцэрлэгт хүрээлэнгийн бэлчээрийг их хэмжээгээр доройтуулж байгаа бөгөөд түүнийгээ дагаад олон зэрлэг амьтан ирсэн нь сүүлийн үед хүмүүс рүү халдаж 22 хүний амь үрэгдсэн байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн төрөөс санхүүждэггүй, хандивын хөрөнгө оруулалттай бөгөөд цаашдаа үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирч эхэлжээ. Мөн энэ бүх асуудал хур борооны дутагдлаас биш хэт олон амьтан ирж суурьшсанаас болж байна гэж ноён Фараво ярьжээ.
Энэ үйл явдал нь Зимбабве улсын Засгийн газар зэрлэг амьтдад анхаарал хандуулдаггүйг харуулж байна. Асуудлаас гарах нэг гарц нь заануудыг бусад улсын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд зарах. Гэвч залуу заануудыг гэр бүлээс нь салгах нь сайн зүйл биш гэж зарим судлаачид үзэж байна.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: bbc.com
Холбоотой мэдээ