ТАЗ: Төрийн албаны шалгалтад 1800 гаруй иргэн бүртгүүлсэн

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

ТАЗ: Төрийн албаны шалгалтад 1800 гаруй иргэн бүртгүүлсэн

ТАЗ: Төрийн албаны шалгалтад 1800 гаруй иргэн бүртгүүлсэн

Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр /2019.10.22/ төрийн албаны шалгалт хэрхэн авагдах талаар мэдээлэл хийлээ. Төрийн албаны тухай шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж эхэлсэн. Энэ хуульд төрийн албанд анх орох иргэдээс Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулахаар заасан. Иймээс төрийн албанд анх орох иргэдийн ерөнхий шалгалтын бүртгэлийг  аравдугаар сарын 1- 30-ны өдрийн 00.00 цаг хүртэл www.csc.gov.mn сайтад цахимаар хийж эхэлжээ.  Бүртгэл дууссаны дараа Ерөнхий шалгалтыг ирэх арваннэгдүгээр сарын 11-25-ны өдрүүдэд зохион байгуулах аж.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ хуулиар төрийн албаны ерөнхий шалгалт гэж өгдөг болсон. Төрийн албаны шалгалтын бүртгэлийг энэ сарын 1-нээс цахимаар бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэн бүртгэлд хамрагдсан байгаа. Энэ нь иргэдийг төрийн албанд шууд томилох шалгалт биш. Ерөнхий шалгалт өгөөд нөөцөд орсон иргэн дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт өгөх чиг үүргийн зохицуулалттай болсон. Ерөнхий шалгалтыг гурван чиглэлээр өгнө. Эдгээр гурван шалгалт тус бүртээ босго оноотой.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, түүх, соёл, мэдээллийн технологийн мэдлэгийн агуулга багтах бөгөөд энэ шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут байна. Шалгалтын эхний шатанд 35 ба түүнээс дээш оноо авбал тэнцэж, дараагийн шат болох Монгол хэл, Монгол бичгийн шалгалтад орох эрхтэй болно. Харин монгол хэл, бичгийн, крилл бичгийн шалгалтын хугацаа 30 минут үргэлжилнэ. Ерөнхий шалгалтын хоёр дахь шат монгол хэл бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн Дүн шинжилгээ хийх шалгалтыг өгөх эрхтэй болно. Энэ шалгалт нь 20 минут үргэлжлэх бол сэтгэхүйн чадамжийг үнэлэх шалгалт 10 ба түүнээс дээш оноо авсан иргэн тэнцэж, гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэнэ” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж