“Алтайн Зам” ХК техникийн паркаа шинэчиллээ | News.MN

“Алтайн Зам” ХК техникийн паркаа шинэчиллээ

“Алтайн Зам” ХК техникийн паркаа шинэчиллээ

“Алтайн Зам” ХК техникийн паркаа шинэчиллээ

Анх 1935 онд арваадхан ажилчинтай, бага хэмжээний засвар, үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэдэг Зам анги байгуулагдсанаар “Алтайн зам” ХК-ийн тулгын чулуу тавигдав. Цаашлаад тус байгууллагаас 1940 онд Завхан, 1959 онд Увс, 1960 онд Баян-Өлгий аймгуудын Зам ангиуд өрх тусгаарлан Монгол орны алс баруун хязгаарт зам, гүүрийн шинэ цагийн бүтээн байгуулалт өрнөх, ирээдүйн хөгжлийн суурь болов.

Тус компани нь Монгол улсын баруун бүсийн томоохон гол, мөрний модон болон төмөр бетон гүүрүүдийг барьж байгуулан зам, гүүрийн барилга байгууламжийн ажилд ихээхэн туршлага хуримтлуулж, улс орны авто замын хөгжилд өөрийн жинтэй хувь нэмрээ оруулсан юм.

Одоо Алтайн Зам ХК нь Ховд аймгийн Дарви сумын нутагт байрлах Хөшөөтийн уурхайн хөрс хуулалт болон нүүрс баяжуулах ажлыг гүйцэтгэж байна. Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжих, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор уг уурхайн 620 гаруй ажиллагсдын 70% нь Ховд аймгийн иргэд байдаг юм.

Улс орны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулагч, чухал ач холбогдол бүхий Хөшөөтийн уурхай нь чанартай, баталгаатай, өндөр хүчин чадалтай уул уурхайн тоног төхөөрөмжөөр техникийн паркаа өргөжүүлэх ажлын хүрээнд дэлхийд тэргүүлэгч CAT-ын техникүүд болох CAT390F экскаватор, CATD8R бульдозерыг Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-аас энэ сарын 18-нд хүлээж авав.

Монголын авто замын 84 жилийн түүхийг бүтээлцэж буй ууган компаниудын нэг болох “Алтайн Зам” ХК-ийн хамт олондоо ажил бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-22 66.181.168.131

Баруун бүсийн зам ч сайжраад л байна лээ шүү… Орон нутгийн иргэдээ дэмжиж ажиллаж байгаад баяртай байна. ажилд нь амжилт хүсье!

Avatar

Зочин 2019-10-22 49.0.213.33

Сайн байна, Монгол замчдын яруу алдар бадартугай, Хятад замчид төрхөм рүүгээ тонилтугай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж