Хувийн автомашинтай үйлдвэрийн дүүрэгт зорчихгүй байхыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2015.09.02-нд нийтлэгдсэн

Хувийн автомашинтай үйлдвэрийн дүүрэгт зорчихгүй байхыг анхаарууллаа

 

"Эрдэнэт” үйлдвэр ажилчиддаа тусгайлан автобус гарган үйлчилдэг ч сүүлийн жилүүдэд хувийн автомашинаар ажилдаа ирж, очих ажилчдын тоо нэмэгдэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, цехүүдийн хүний нөөцийн менежерүүд гурван өдрийн турш ажиглалт хийхэд “Эрдэнэт” үйлдвэрийн шалган нэвтрүүлэх цэгийн авто зогсоолд өдөрт дунджаар 600 гаруй машин өнжжээ.

 
Ажилчин хувийн автомашинтай үйлдвэрийн дүүрэгт зорчиж байгаад осол гаргавал үйлдвэрлэлийн осолд тооцдог. Тиймээс өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган ажилдаа ирж, очихдоо ажилчдын автобусаар зорчиж байхыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс анхаарууллаа.
 
Эх сурвалж: www.erdenetinfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж