Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ахмадын холбоо хамтран “Нийслэлийн тэргүүний өрх”-үүдийг шалгаруулан, өнөөдөр шагналыг гардууллаа.
“Нийслэлийн тэргүүний өрх”-ийг 1995 оноос хойш жил тодруулж, нийслэлийн хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож бусдад үлгэр дуурайлал болсон шилдэг өрхүүдийг ийнхүү шагнасаар ирсэн юм.
Өнөө жил үр хүүхдүүдээ амьдрах ухаанд сургах, нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргээс зохион байгуулж буй ажил арга хэмжээнд идэвхи санаачилгатай оролцож, гэр орон сууц, хашаа, ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулан, цэцэрлэгжүүлсэн, өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэн, жижиг дунд үйлдвэрлэл, гар урлал эрхлэх зэрэг нийгэмд тустай хөдөлмөр эрхэлсэн өрхүүдийг ийнхүү шагнаж буй юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ