Роберт Паттисоны Бэтмэний "сайн анд" Жокер Пэннивайс байх боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Роберт Паттисоны Бэтмэний "сайн анд" Жокер Пэннивайс байх боломжтой юу?

Шинэ Бэтмэний трилоги 2021 онд гарч үзэгч түмний мэлмий юуг мялаах гэж байгаа билээ. Шинэ Бэтмэнд халуухан цус сорогч Роберт Паттисон тоглоно гэдгийг сонсоод хүмүүсийн нэг хэсэг нь шүүмжилж, нөгөө хэсэг нь өмөөрсөөр эцэстээ бүгд эвлэрцгээгээд цаашдаа юу болохыг хүлээхээс өөр аргагүй болсон. Харин түүний эсрэг гэмт хэргийн алиалагч хунтайж Жокер инээх болов уу яах бол гэдгийг амьсгаа даран сураг чагнасан хэвээр. Хэрвээ шинэ Жокер байх бол тэр нь хэн болох бол?.  Хоакин Фениксийн Жокер бол жагсаалтаас хасагдсан. Тэртэй тэргүй кино нь өөр кинонуудтай холбогдохгүй гэдэг нь тодорхой болсон шүү дээ. Харин Жаред Летто дахиж энэ дүрийг авахгүй гэдгээ гомдолтойгоор мэдэгдсэн. Бас Робертийн маань Бэтмэн Бен Аффлекийн харанхуйн хөлөг баатартай холилдохгүй нь тодорхой.

Тиймээс хэрвээ найруулагч Мэт Рийвз, Бэтмэн Роберт Паттисон нар шинэ жокер хүсч байвал тэр нь цоо шинэ жүжигчин, шал өөр жүжиглэлт байхаас гарцаагүй боллоо. Харин гярхай нүдтэй үзэгч олон Жокерт тоглох боломжтой жүжигчдийн жагсаалтад цоо шинэ жүжигчнийг нэр дэвшүүлсэн нь Пэннивайс дүрээрээ олонд танигдсан Билл Скарсгард байлаа.

Тэрбээр Пэннивайс дүрд гайхалтай сайн тоглосноороо ерөнхийдөө алиалагч хэмээх үгний гүн философийг нь сайн ойлгочихсон байгаа нь том давуу тал. Тиймдээ ч хүмүүс түүнийг Жокерийн дүрд төгс тохирно гэцгээж байна. Тэр ч байтугай инстаграмын уран бүтээлч bobby_art Биллд Жокерийн хувцас, нүүр будалтыг маш даруухнаар хийж үзжээ.

Гэхдээ шинэ Бэтмэний кинонд Жокер байх эсэх нь одоо ч тодорхой болоогүй байгаа. Жокер байхгүй байх вий гэж айх нэг том шалтгаан бол энэ кинонд тэртэй тэргүй муур хүүхэн, асуултын тэмдэг, оцон шувуу гээд олон сөрөг дүр орчихсон байгаа.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: heroichollywood.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж