50 настай иргэн гэртэйгээ шатаж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

50 настай иргэн гэртэйгээ шатаж амиа алджээ

50 настай иргэн гэртэйгээ шатаж амиа алджээ

Хүйтний улирал эхэлснээс хойш галын дуудлага нэмэгджээ. Өчигдрийн байдлаар Онцгой байдлын байгууллагад гурван дуудлага ирсэн байна. Тухайлбал, 2019 оны аравдугаар сарын 21-ны өдөр Баянзүрх дүүрэгт таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 17:12 цагт хүлээн авчээ.

Аврах ангийн бие бүрэлдэхүүн зургаан километр замыг  долоон минутын дотор туулан очиж, унтраасан байна. Харамсалтай нь, галд 50 настай иргэн түлэгдэж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

Иймд иргэдийг аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой байх, гэр, орон сууцныхаа галын аюулгүй байдал, цахилгаан ашиглалтын аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна. Мөн олон цагаар гэрээ эзгүй орхихдоо цахилгаан хэрэгслийг бүрэн салгах, яндан зуухны галын аюулгүй байдлыг хангаж, ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхаарууллаа.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж