Аарон Леннон “Эвертон”-тай гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.09.02-нд нийтлэгдсэн

Аарон Леннон “Эвертон”-тай гэрээ байгууллаа

“Тоттенхэм”-ийн хагас хамгаалагч асан Аарон Леннон “Эвертон” клубтэй гэрээ байгуулсан талаар тус клубын албан ёсны сайтад мэдээлсэн байна.


Леннон “Мерсисайдын цэнхэрүүд”-тэй 3 жилийн гэрээ байгуулж байгаа бөгөөд  наймааны үнийн дүнг олон нийтээд мэдээлээгүй юм.

Аарон Ленноныг “Тоттенхэм” клуб “Эвертон”-д 2015 оны улирал дуустал зээлээд байсан юм. Тэрбээр өнгөрсөн улиралд “Эвертон”-ы бүрэлдэхүүнд 14 тоглолтод оролцсон юм. Тэгвэл “Эвертон” түүнийг наймааны цонх хаагдахтай зэрэгцэн ийнхүү худалдаж авч байгаа аж.

Н.БОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж