Японы эзэн хааныг хаан ширээнд залах ёслол болж байна | News.MN

Японы эзэн хааныг хаан ширээнд залах ёслол болж байна

Японы эзэн хааныг хаан ширээнд залах ёслол болж байна

Японы эзэн хааныг хаан ширээнд залах ёслол болж байна

Япон улсын Эзэн xаан Нарүхитог хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол өнөөдөр /2019.10.22/ Токио дахь эзэн хааны ордонд болж байна. Тус улс нь эзэн хаанаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж буй энэхүү баярт өдрийг үндэсний баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж байгаа юм. Мөн энэ өдөр нийслэлдээ баярын жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Хагибис хар салхи болсонтой холбогдуулан жагсаалыг ирэх сарын 10-ны өдөр болгон хойшлуулжээ.

Одоогийн эзэн хаан Нарүхито нь өнгөрсөн тавдугаар сарын 1-нд тус улсын эзэн хааны сэнтийд заларснаар Японд “Рэйва” хэмээх шинэ эрин эхэлсэн. Эзэн хаан амьд сэрүүндээ хаан ширээнээсээ өөрөө буусан тохиолдол сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд гарч байгаагүй ба эзэн хаан Нарүхитогийн эцэг Акихито эрүүл мэндийн шалтгааны улмаас ийнхүү хүүдээ хаан ширээгээ шилжүүлсэн юм.

Гадаад дотоодын нийт 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцож буй уг ёслолын арга хэмжээг зохион байгуулахад 147 сая гаруй ам.долларын хөрөнгө зарцуулж байгаа гэнэ. Энэ мөнгө ёслолын аюулгүй байдал, харуул хамгаалалт, гадны зочдыг хүлээн авах, байрлуулах зардал зэрэгт зарцуулагдаж байгаа аж. Уг төрийн ёслолын аюулгүй байдлыг хангахаар нийт 26 мянган цагдаагийн албан хаагч дайчлагджээ.

Эзэн хаан Нарүхито ордны гурван сүм дуганд очиж өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэн ёслол үйлдсэний дараа хатан Масако тусдаа ёслол үйлдэн түүнийг дагалдаж байна. Үүний дараа ордны гол танхимд Нарүхито эзэн хааны ёсоор үг хэлж, хаан ширээ залгамжилж буйгаа зарлан тунхаглах ба дараа нь Ерөнхий сайд Абэ Шинзо эзэн хаанд баяр хүргэж, урт удаан наслахыг ерөөсөн уламжлалт мэндчилгээг дэвшүүлнэ. Харин үдээс хойш олон улсын зочид төлөөлөгчдийн хамт хүндэтгэлийн зоог барин, баярын арга хэмжээ хүлээн авалтаар үргэлжлэх юм байна.

 

Эх сурвалж: NHK, KYODO

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе 2019-10-22 103.57.94.219

Эзэн ХААНТАЙ улс сайхан юм.

Avatar

Зочин 2019-10-22 124.158.107.35

зайлуул энэ бор дээлтэй хүн туйлын азгүй нэгэн бүх насаараа цагдуулж гэрийн хорионд байх тавилан заяаж

Avatar

Зочин 2019-10-22 202.179.27.232

ТЭГЖ ХЭЛЖ БОЛОХГҮЙ Л ДЭЭ. ХААН ШИРЭЭНЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ БОЛНО ТИЙМ БОЛОМЖ БАЙСАН. НЭГ САХАЛТАЙ ХАНХҮҮ МОНГОЛД ИРСЭН Ш ДЭЭ ДҮҮ НЬ ГЭЭД. ДҮҮДЭЭ ХААН ШИРЭЭГЭЭ ӨГЧИХӨЖ БОЛНО. ОХИН ДҮҮ Ч БАЙДАГ САНАГДАЖ БАЙНА. ӨӨРИЙНХ НЬ СОНГОЛТ БАЙЛАА. ЧИ ХАРИН ХҮНИЙГ АЗТАЙ АЗГҮЙГЭЭР НЬ ДУРААРАА ДУУДАЖ ЮУ ХҮССЭНЭЭ ХИЙЖ ХЭЛЖ ХАРИУЦЛАГАД УНАСАН Ч ЧАМАЙГ ХЭН Ч ТООХГҮЙ БОЛОХООР БАС ИХ АЗТАЙ ЮМ ШҮҮ. ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ МЭДЭРДЭГ Л ГАР БАЙНА. ЕР НЬ БУСДЫГ МАНЛАЙЛЖ БУСДЫН НҮДЭНД ИЛ АМЬДАРСНААС ХЭН Ч БИШ БАЙХ УУЛ НЬ ӨӨРТ ИХ АМАР Л ДАА

Avatar

Зочин 2019-10-22 202.179.27.232

АКИХИТО НАС ДЭЭР ГАРААД ХЭЦҮҮХЭН ХАРАГДААД БАЙСАН ЮМАА. ОДОО ЯПОН ХАРАХАД НҮҮР ДҮҮРЭН САЙХАН ХААНТАЙ БОЛЛОО. ДЭЛХИЙД ОЛОН ЗҮЙЛЭЭРЭЭ ЗӨВ ҮЛГЭР ДУУРИАЛАЛ ҮЗҮҮЛЖ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ ТҮГЭЭЖ БАЙГАА СҮРХИЙ АРД ТҮМЭН. ОДОО ТЭР ЭЛИЗАБЕТ ДАХИАД 8-9 ЖИЛ ТӨР БАРЬЖ БАЙЖ ТҮҮХЭНД ЭХНИЙ РЕКОРД РУУ ОРОХ ЮМ БАЙНА ЛЭЭ. ТЭР БОЛТОЛ ХҮҮ ЧАРЛЬЗ НЬ БҮР НҮДНЭЭС ГАРНАА. ЧАРЛЬЗ ШУУД УЛЬЯАМ ХҮҮДЭЭ ХААН ШИРЭЭГЭЭ ӨГЧИХМӨӨР ЮМ. ХАРАХАД ЗАЛУУХАН САЙХАН ХААН БОЛНО ШД. ДАНДАА ХӨГШЧҮҮЛ НЭГ НЭГЭНДЭЭ ТИТЭМ ДАМЖУУЛАХ ЧИНЬ УЙТГАРТАЙ

Avatar

Ard 2019-10-22 150.129.141.167

Sagsuu uhan mongoldoo irj ajlaa hii. Ajilaa hiij chadahgui bol ogtsor!!!

Avatar

нөхөр Цөдөнбал 2019-10-22 202.21.108.248

Наран улс мандтунай. Банзаай Хураай хураай!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж