Зурсан зургаа зарж, амьтан хооллодог Oрос хүү

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Зурсан зургаа зарж, амьтан хооллодог Oрос хүү

Зурсан зургаа зарж, амьтан хооллодог Oрос хүү

Бүх баатрууд нөмрөг өмсдөггүй. Хийсэн бүтээсэн нь өмнөөс нь бүгдэд хэлээд өгдөг. Бид бүгд хичээвэл дэлхийг илүү сайхан газар болгож чадна гэдгийг нэгэн хүү батлаад өгчээ. Ирээдүй хойч үе маань ихэнхдээ биднээс ч илүү ухаалаг шийдвэр гаргах юм.

Сайхан сэтгэлт 9 настай орос хүү Павел Абромов авьяас чадварыг хайр энэрэлтэй хослуулан гайхамшиг үзүүлж байна. Новгородын Арзамасаас гаралтай бяцхан хүү гайхалтай авьяастай зураач аж. Тэрбээр өөртөө тоглоом, шинэ утас авна гэлгүй бүх зурсан зургаа амьтны хоол хүнс, хэрэгслээр худалдаад нутгийнхаа амьтны асрамжинд өгчихдөг гэнэ.

Бараг жилийн өмнө хүү дөрвөн хөлт анд нөхөр Барсикаа алдсанаас хойш гудамжинд өлсөж, даарч, зовж яваа амьтдыг тоолгүй өнгөрөөж чадахаа байжээ. Тэрбээр нохойдоо зориулан буян үйлдэхээр шийдэж ээж Екатрина Болшаковатай хамтран "Сайхан сэтгэлийн бийр" төслөө хэрэгжүүлж эхэлсэн аж.

Хүү өмнө нь ээжтэйгээ хамт Оросын цахим сүлжээ VK-д бүлгэм үүсгэж түүгээрээ дамжуулан бусдад ч гэсэн амьтанд туслах сэдлийг түгээдэг байв. Хүү ямар ч байгууллага, сантай хамтардаггүй, түүнд менежер, ажилтан байхгүй. Түүнд ердөө сайхан сэтгэл, авьяас л бий.

Павел хүмүүст хайртай тэжээвэр амьтныг нь зурж өгөөд оронд нь муур, нохойн хоол, мах, амьтанд хэрэгтэй элдэв бараа сольж авдаг гэнэ. Тийнхүү амьтны гэрэл зургийг нь хуулж зураад эзэнд нь хүлээлгэж өгснийхөө дараа ч үе үе зурсан амьтадтайгаа уулзаж тогтмол холбоотой байдаг гэнэ. Бас түүнд гудамжнаас аварсан олон хөөрхөн найз байдаг ажээ.

Удалгүй хүү зөвхөн хотынхоо хэмжээний биш бүх л Оросын хэмжээний нэр алдартай зураач болжээ. Тэр байтугай Испани, Герман үйлчлүүлэгчидтэй ч болсон гэнэ.

Тэрбээр нутгийнхаа 100 гаруй нохойтой амьтны асрамжийн газарт тусалж нэн хэрэгцээтэй болоод байгаа барааг нь олж өгдөг аж.

"Бид хүүгээрээ бахархаж байна. Түүний өдрийн төлөвлөгөө минутаар хэмжигддэг. Тэр бүгдэд туслахыг хүсдэг ч цаг хангалтгүй байдаг" гэж хүүгийн ээж Екатрина өгүүлжээ. Павел ирээдүйд чадварлаг архитектор болоод маш том амьтны асрамжийн газартай болохыг мөрөөддөг гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: boredpanda.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
92
ЗөвЗөв
29
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж