Бие бүрэлдэхүүний өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Бие бүрэлдэхүүний өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо

Бие бүрэлдэхүүний өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо

Нийслэлийн Онцгой байдлын газраас бие бүрэлдэхүүний өргөтгөсөн шуурхай хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа.

Хурлаар НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, зохицуулалтыг эрчимжүүлэх хүрээнд төлөвлөж байгаа ажлын зорилго, зохион байгуулалтыг танилцууллаа. Мөн  гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан хатуу түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг хүргэх нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр мөн газар, хэлтсийн дарга нар хариуцсан чиглэл бүрээр мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж