25 төрлийн биобэлдмэл, вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ | News.MN

25 төрлийн биобэлдмэл, вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ

25 төрлийн биобэлдмэл, вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ

25 төрлийн биобэлдмэл, вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ

Монгол Улсад вакцин, биобэлдмэл үйлдвэрлэдэг цор ганц үйлдвэр 10 жил хаалттай байсан бол өнөөдрөөс /2019.10.22/ дахин хаалгаа нээлээ.

Хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилгоор Монгол Улсад 1932 онд биобэлдмэлийн үйлдвэрийг нээснээр зарим вакцин, биобэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэх болсон юм. Тухайлбал, долоон жилийн уйгагүй хөдөлмөрөөр цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг гарган авч, 1940 онд цагаан цэцэг өвчнийг бүрэн устгаж байжээ. Мөн 1955 онд сахуу, татран өвчнийг эмчлэх ийлдэс, 1957 онд галзуу өвчний эсрэг вакцин, 1960 онд сийвэн нөхөх, сэлбэх шингэн зэрэг маш олон вакцин, биобэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэх болсон юм.

Харамсалтай нь, 2010 онд байр, тоног төхөөрөмж зэрэг зүйлсээс шалтгаалан тус үйлдвэрийн хаалга хаагджээ. Харин өнөөдөр тус үйлдвэр дахин нээгдлээ. Тус үйлдвэр нээгдсэнээр хүн амын дунд нэн шаардлагатай байгаа  бөөр нөхөх альбумин, дархлаа сэргээх иммуноглобулин, гистамин, галзуу, хижигийн өвчний вакцин, элэгний  вирус устгах вакцин зэрэг  25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжтой боллоо.

Нэр бүхий 25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гадаадаас өндөр үнээр авч байгаа юм. Дотооддоо үйлдвэрлэдэг болсноор эрүүл мэндийн салбарын төсвийг хэмнэхээс гадна, өвчнөөс шалтгаалан иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг бууруулах зэрэг олон давуу талтай юм. Хамгийн гол нь тус үйлдвэрийг тогтвортой ажиллуулахад хүний нөөц, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт дээр Эрүүл мэндийн яам, Засгийн газар бүх талаар дэмжиж ажиллах шаардлагатай гэдгийг Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл нээлтийн үеэр онцолсон юм. Мөн “Нэгэнт бий болсон үйлдвэрийг 10 жил хаалттай байлгалаа. Дахиж хаалгыг нь хаалгахгүй. Буух эзэн буцах хаягтай, чанартай, аюулгүй бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх болно” гэсэн юм.

Түүнчлэн өнөөдөр зах зээлд альбумин эм л гэхэд 200 мянган төгрөгөөс дээш үнээр борлуулагддаг юм. Харин тус үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрвэл тус үнээс 10-30 дахин хямд үнээр нийт альбумины хэрэглээний 25-30 хувийг хангах боломжтой юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

haha 2019-10-22 202.131.235.182

ugaasaa umnu ni uildverledeg baisan yumiig zogsoochood odoo showdahaa bolichih!

Avatar

haha 2019-10-22 202.131.235.182

ugaasaa umnu ni uildverledeg baisan! showdohoo bolichih

Avatar

GOTOV 2019-10-22 66.181.185.29

SAIN BNA.

Avatar

Зочин 2019-10-22 49.0.137.131

HOORAY

Avatar

mgl 2019-10-22 202.179.11.230

mash sain bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж