УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар Сонгинохайрхан дүүргийн 3000 иргэдийн чуулга уулзалтыг зохион байгуулсан байна. Тойргийнхоо 3000 орчим ахмад настанг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Уг арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулж, Ахмад настнууд руу чиглэсэн төрийн бодлого, үйл ажиллагаа түүний хэрэгжилтийн талаар хэлэлцэж, тэдний санал бодлыг сонслоо.
Уулзалтад оролцсон ахмадуудын зүгээс тэдний нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч өгөхийг хүссэн байна. Түүнчлэн СХД-ийн 18,19,23,27,29 дүгээр хороодод хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, нийгэм рүү чиглэсэн олон ажлууд хийж байгаад талархлаа илэрхийлсэн юм.
Н.Учрал гишүүний санаачилгаар Сонгинохайрхан дүүрэгт сургууль цэцэрлэг, зам талбай, дээврийн их засвар зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаас гадна “Зөв гэр” нийгмийн хариуцлагын төсөл, “Дижитал студент-1000” гадаадад оюутан залуусыг сургах тэтгэлэгт хөтөлбөр, “Учралын баяр” зорилтот төсөл, “I Have Dream” хөтөлбөр гэх зэрэг олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Холбоотой мэдээ