НМХГ: Угаарт гурван настай хүүхдээ алдсан эх ухаан ороогүй байна | News.MN

НМХГ: Угаарт гурван настай хүүхдээ алдсан эх ухаан ороогүй байна

НМХГ: Угаарт гурван настай хүүхдээ алдсан эх ухаан ороогүй байна

НМХГ: Угаарт гурван настай хүүхдээ алдсан эх ухаан ороогүй байна

Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр /2019.10.22/ "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас 41 иргэн эмчилгээ хийлгэж байна.  Угаарын хийнд найман хүн хордож нас барсан. Нийт 538 хүн хордсон гэх дуудлага мэдээлэл өгснөөс 220 нь хүүхэд байгаа аж.

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас мэдээлснээр угаарын хийнд хордож  амь насаа алдсан хэргийг анхаарлын гадна талд үлдээхгүй гэлээ. Үүнээс урьдчилан сэргийлэх, аж ахуй нэгж хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахыг уриалав.

Мөн түүхий нүүрс нэвтрүүлэхгүй,  хяналтын цэгүүд ажиллаж буй юм байна. Гэвч түүхий нүүрс хэрэглэсэн 36 зөрчил илэрчээ.

ИРГЭД ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ АВТОМАШИНДАА НУУЖ  ОРУУЛЖ ИРДЭГ

ЦЕГ-ын Нийтийн хэв журмын хамгаалах олон нийтийг аюулгүй байдлаас хангах албаны дарга хурандаа Ж.Амгалан “Зургаан дүүргийн 538 иргэн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж авсан, 41 иргэн эмчилгээ хийлгэж байгаа бол найман иргэн нас барсан байна. Үүнээс 220 бага насны хүүхэд эмнэлгийн туслалцаа авсан.

Цагдаагийн байгууллагаас дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Иргэд амь насаа алдсан хэргийг анхаарлын гадна үлдээхгүй. Онцгойлон шалгаж, шийдвэрлэнэ. Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж байж үр дүн гарна. Шахмал түлшийг хэрэглэх тал дээр иргэдийн амь нас эрүүл мэндэд тодорхой эрсдэл байна. Зарим нэгэн амьжиргааны түвшин доогуур айл өрхүүд хэрэглээ тал дээр анхаармаар байна. Түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхгүй, хяналтын цэгүүд ажиллаж байгаа. Иргэд автомашиндаа нуух байдлаар түүхий нүүрс оруулж ирдэг.

Улаанбаатар хотод хяналтын өндөрлөг цэгүүдэд бүлэг томилогдон ажилласан. Хаана утаа гарч байна. Түүнийг шалгадаг, зөвлөдөг, түүхий нүүрс түлж байвал шалгаж байна. Түүхий нүүрс хэрэглэж байгаа иргэдийн мэдээллийг холбогдох утсанд мэдээлэхийг хүсье. Өчигдрийн байдлаар түүхий нүүрс хэрэглэсэн  36 зөрчил илэрсэн” гэв.

ӨНГӨРӨГЧ БЯМБА ГАРИГТ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ГУРВАН НАСТАЙ ХҮҮХЭД УГААРТАЖ НАС БАРСАН

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний угаар гадаад орчинд гарахдаа хоргүй, дотоод орчинд угаар үүсч байгаа. Зуух, яндан, галлагаанаас болж иргэд угаартаж байна. Зөв галлагаа, аюулгүй байдлыг хангах ёстой. Дуудлагын хувьд Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их байлаа. Түүхий нүүрсний асуудалд хяналт шалгалт хийж байна. 70128012, 77775000 шуурхай утсанд мэдээлэл өгөхийг хүсч байна.

Түлшний чанарт байнга хяналт тавьж мэдээлэл өгнө. Цаашид зуух, яндан галлагааны талаар иргэдэд мэдээлэл өгч НИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, зөв галлаагааг зааж өгөөд ажиллах юм бол утаагүй өвөлжих зөв хэвшилд орно. Айл бүрт нэг удаа дохиолол тавьж өгнө. Хүний амь насны эндэгдэл байх боловч, угаартах асуудал хэвийн байна. Түлшинд эргэлзэх юм байхгүй. Барьцалдуулагчид байнга хяналт тавьж байна. Түлшийг бид хариуцъя  зөв галлагаа аюулгүй байдалд бүх нийтээрээ оролцохыг уриалмаар байна.

242 байгууллага түүхий нүүрсний зөвшөөрөлтэй. Иргэдэд түүхий нүүрс түлэхгүй байхыг удаа дараа анхааруулж байна. Өчигдрөөс эхлэн зөрчлийн хэрэг үүсгэхээр болж прокурорын байгууллагад хандсан. Иргэн 300 мянгаас нэг сая төгрөг хүртэл аж ахуй нэгж 10 сая хүртэл арга хэмжээ авах хуулийн заалт бий. Сайжруулсан түлш хүний биед хортой сөргөөр нөлөөлөх зүйлгүй.

Өнгөрөгч Бямба гаригт Баянзүрх дүүрэгт гурван настай хүүхэд угаартаж нас барсан. Ээж болох 33 настай иргэн одоо эмчилгээ хийлгэж байна. Ухаан ороогүй байна. Анх ирэхдээ зүүн хөл нь дарагдаж хөхөрсөн байсан гэсэн. Сайжруулсан түлш өнгө үнэргүй болохоор угаар гарч байгааг мэдэхгүй гүн хордлогод ороод байна” гэлээ.

Э.АРИУН 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

T 2019-10-22 202.126.89.162

Yanaa ene olon khonog Ukhasngyi bgaa bol Tarkhi Eleg ni khetsyydejdee! Ugaariin khordlogo mash ikh muu yr dagavartsi gsn!!!! Khymyys khordood baikhad l Zytgyylerd bdag ni ? Khynii Erkhiin Byambadorj geed Zonoson Kommunist s** khaana bnaa? Bas Oyunchimeg geed khogshin Yashka tsaraitai avgai khas bna? Mongolchuud mini khar Ovliin khyitneer Khyykhnii nertei Bydyyn bogstei Batsaaniig ondor sentiid suulgakh gej tsuglaad baisan??? Odoo oorsdiinkhoo amidrakh erkhiin toloo duugarakh Zorig Zyrkh alga

Avatar

Зочин 2019-10-22 203.91.115.56

Энэ Даваасүрэн гэдэг хүн юугаа яриад байна аа??? Түлш хоргүй, бид хяналт тавьж байгаа гэсэн мөртлөө, 3 настай хүүхэд угаартаж эндсэн, ээж нь ухаан ороогүй байна гээд л… Эрүүл үү, энэ хүн? Түүхий нүүрс бол утаа нь харагдана. Сайжруулсан түлшний утаа, угиар нь харагдаж мэдрэгдэхгүй хордуулж алдаг юм биш үү?!?!?! Наад юмаа өмөөрч, хамгаалж байхын оронд судалж шинжилж учрыг нь олооч дээ, та нар… Ядарсан ард иргэдээ боддоггүй хачин төр, засаг юм аа, яалтай ч билээ, бид…

Avatar

Uur hurev 2019-10-22 150.129.143.84

Ingej uil tamaa idej bhar Ter gariin tusliin mungu tohirson nihduudiin hurungiig huraagaad bair bolgood irgeded uguuch ee.Argaa Hassan argagui malnuud bj yah gej turd gar ch ard tumnee amitan bolson be? Yu ch chadahgui bj yu gej turd bul har chuluu boldog bn.

Avatar

1+ 2019-10-22 66.181.161.39

ЭХНИЙ 30 МИНУТ ЦОНХ ҮҮДЭЭ НЭЭ! түүхий нүүрс түлхэд эхлээд цагаан саарал утаа гардаг биздэ. Хорт утаа нам газраар тархдаг тул мөлхөө, бага хасны хүүхдээ анхаар.

Avatar

Зочин 2019-10-22 202.179.27.232

МАШ ЗӨВ АНХААРУУЛГА ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЛЭЭ. ЗАСАГИЙНХАН ИНГЭЖ ЭХНИЙ ХЭСЭГ ХУГАЦААНД ХААЛГА ЦОНХ ТООНОО НЭЭГЭЭД ӨГӨӨРЭЙ ГЭЖ ОДОО БОЛТОЛ ЗӨВЛӨХГҮЙ Л БАЙГАА ЮМ ДАА. НЭГ САЙН ШАТААД ЭХЭЛЧҮҮЛ ТЭГЭЭД СОРОЛТ ЭНЭ ТЭР НЬ ЖИГЖЭРЧИХ МАГАДЛАЛТАЙ. АНХНААСАА САЙН ШАТАХГҮЙ Л БОЛ УУГИАД СО ЯЛГАРЧ ГЭРТ ТАРХААД ГЭРИЙН О2-ИЙГ АВЧ ДУУСААД ЦААШИД ЗУУХАНД ХҮЧИЛТӨРӨГЧ БҮР ОЧИХ НАЙДВАРГҮЙ БОЛЖ ДУТУУ ШАТАЛТ БҮР ИХЭСЧ НЭГ ТИЙМ БУРУУ ГИНЖИН УРВАЛ ШИГ ЦИКЛ ҮҮСЭЭД УГААРТААД БАЙГАА. ТИЙМЭЭС ТООНО ЦОНХЫГ НЭЭСЭН НЬ Л ЗӨВ ГЭЖ БОДОЖ Б

Avatar

1+ 2019-10-22 66.181.161.39

Нүүрс цогшуулаад эхний 1 цагт цонхоо нээх, тасалгааг илүү агааржуулах шаардлагтай болов уу. Түүхий нүүрс түлхэд эхдээд хагас цаг орчим саарал цагаан утаа илүүт ялгардагтай ижил эхний хагас цагт хорт хийн нягтаршилт маш өндөр. Түүхий нүүрс түлхэд хорт хий ялгарч байгаа нь хүнд мэдрэгдэж байсан бол одоо үнэргүй, харагдахгүй ч хүний амь намыг аваад байна. Хорт хий нам газраар тархадаг тул мөлхөө, бага насны хүүхэд илүү хордож байна.
яндан зуухны таталт муу бол ЭХНИЙ 30 МИНУТ ЦОНХ ҮҮДЭЭ НЭЭ.

Avatar

Зочин 2019-10-22 202.179.27.232

ЗӨВ ЭНЭ Л БАЙХГҮЙ ЮУ.

Avatar

Иргэн 2019-10-22 202.126.88.235

Энэ шахмал тулшнээс болж хумуус амь насаа алдаад байгаа ч уйлдвэрлэгч нь шахмал тулшээ борлуулж чадахгуйд хурэхгуйн тулд «лабораторийн шинжилгээгээр хор нолоогуй» болж таараад байгаа юм биш биз дээ аймаар юмаа одоо удахгуй хуйтэн болохоор яанаа!

Avatar

Иргэн 2019-10-22 112.72.9.38

Утаагүй бол сайхан л байна. Даанч олноороо хүмүүс хордож баайгааг галлагаанд буруу өгөөд байгаад л гайхаж байна. Стандарт шаардлага хангасан юм бол яагаад угаарын хий өөр дэгэмтгий үл мэдэгдэх хий гарч хүмүүс хордох нас барах асуудал байнга гарч байгаа нь түлшийг бүрэн шинжлэж бүрэн аюулгүй хэрэглэж болно гэж олон улсын итгэмжлэгдсэн лаборитор батласан нөхцөлд хэрэглүүлэх шаардлагатай. Ингэж хүмүүсийн алтан амиар наадаж болохгүй ээ. Энэ төр засгийн хариуцах ажил шүү дээ.

Avatar

Зочин 2019-10-22 192.82.76.251

ХҮЙТЭН БОЛООГҮЙ БНА .ИДЭР ЕСИЙН ХҮЙТЭНД ХАНЫН ПИЙШИНТЭЙ АЙЛУУД ЯАНАМ БЭЭЭЭ????

Avatar

Зочин 2019-10-22 192.82.76.251

АНХНААСАА АЙЛУУДЫН ЗУУХЫГ БЭЛДҮҮЛЖ ТҮЛЭХ АРГАЧЛАЛАА МАШ САЙН ХЭЛЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БСАН Ш ДЭЭ .БЭЛТГЭЛЭЭ ХИЙЛГЭЭГҮЙ ШУУД ТҮЛҮҮЛСНЭЭС БОЛЖ 8 ХҮНИЙ АМЬ АВЛААДАА .БҮТЭН ЖИЛ ШАХМАЛ ТҮЛШ ГЭЭ Л ЯРИА Л БСАН .АЙЛУУДЫНХАА ЗУУХЫГ ДУЛААНЫ УЛИРАЛД БЭЛДҮҮЛЖ БАЙХГҮЙ ЯАСЫМ БЭЭЭ? ТЭГЭЭД ЮМ Л БОЛ ТОРГОНО ТОРГОНО ГЭЭД ХЭДЭН ЯДАРСАН ИРГЭДЭЭ АЙЛГАЖ ДАРАМТЛААД … ЦЭВЭР УДИРДЛАГУУДЫН БУРУУ !!!! ХАНЫН ПИЙШИН ХАМГИЙН АЮУЛТАЙ БНА . ХӨӨЛӨХӨД ХҮНДРЭЛТЭЙ …УГААРЫН ХИЙ ГАРАХ МАГАДЛАЛ МАШ ӨНДӨР …

Avatar

Зочин 2019-10-22 103.212.118.233

Хайран хүний амь, хэн ямар хариуцлага хүлээх юм бэ

Avatar

Hunii ami hamgiin chuhal 2019-10-22 66.181.165.168

Bi bairand amidardag, medeej utaag buuruulahiig demjij bn, tehdee said darga nar uursdiinhuu businessiig hamgaalaad standartiig ni ayulgui baidliig ni, heregleh argiig ni anhnaasaa uridchilan sergiileh yamar ch arga hemjee avalguigeer bolson boloogui hurdhan l yavuulahiig bodoh yumaa. Eruusuu barilgajuulj chadahguigees hoish yadaj ded buttsiig ni tataad ugchuuch dee.

Avatar

7 2019-10-22 66.181.181.147

Хүний биед сөрөг нөлөөгүй гээл байх юм.Гэтэл хүн угаартаж үхээд л нэг л ойлгогдохгүй юм.Хүн амар тайван амьдрах эрхтэй энэ эрхийг нь угаартах болов уу гэсэн айдсаар сольж амьд явах эрхэд нь халдаж байхад хүний эрхийн байгууллагууд нь дуугуй л байх юм

Avatar

UB irgen 2019-10-22 202.131.233.5

Ungursun hagas byten saind 10 hyn mashinii osloor nas barlaa. Mashiniig horigloyo. Jild 500 hyn uhej baina.

Avatar

Зочин 2019-10-22 202.179.25.49

2018 оны өвөл хэдэн хүн гэртээ угаартаж нас барсан тоо баримт олж үзэх хэрэгтэй.

Avatar

Иргэн 2019-10-22 59.153.113.156

Улаанбаатарын нийт айл өрхийн 65 хувь нь стандартын шаардлага хангахгүй гэдгийг мэдсээр байж иргэдийнхээ амь нас эрүүл мэндээр бусармаг туршилт явуулж байгаа Хүрэлсүх, Энхтүвшин, Даваасүрэн нарт хуулийн хатуу хариуцлага оногдуулж Засгийн газрыг нэн яаралтай ОГЦРУУЛАХЫГ ард иргэд Улсын их хурлын гишүүдээс шаардаж байна

Avatar

Зочин 2019-10-22 202.126.89.10

Иргэн нэртэй дуракууд нь үнэгүй шахуу тараасан зуухнуудыг хөдөөнийхөнд зарж алга хийчээд одоо угаартлаа гэж гонгинох бол маш хармуцлагагүйн шинж шүү дээ

Avatar

Зочин 2019-10-22 66.181.183.89

АН-ын лалрууд шахмал түлшний үйлдвэр барина гэж зөндөө мөнгө идсэн шүү. Та нар утааг бууруулж чадаагүй ээ

Avatar

Зочин 2019-10-22 194.230.158.234

Bitgii shaaa Hoshnogo Hurelsuh gichiii

Avatar

Хариуцлага тооцох цаг ирнэ 2019-10-22 202.21.100.210

МАН-н засгийн газрын зохион байгуулалт муугаас болж гэм зэмгүй Монгол улсын 8 иргэн түүний дотор 2-3 насны 3 хүүхэд амь насаа алдсан гэмт хэргийг хэзээ нэгэн өдөр шударга үнэний шүүх яллах болно. Шахмал түлшинд шилжихийн өмнө бүх өрхийн зуухнуудад үзлэг хийж тохирох эсэхийг шалгаагүй зохион байгуулах ажлын хэсгийн туршлага мэдлэг чадвар дутсаны үр дүнд 8 иргэн амь насаа алдлаа

Avatar

Зочин 2019-10-22 43.242.243.228

Ардын намынхан алуурчид болсон юмуу алуурчдын засгийн газар юмуу хэний гараар яах гэж иргэдээ алаад байгаа юм вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж