Швейцарын “Credit Suisse” банкны гаргасан судалгаагаар Хятад улс түүхэндээ анх удаа баячуудынхаа тоогоор АНУ-ыг ардаа орхисон байна. Дэлхийн эд баялгийн тархалт, төлөв байдлын тухай жил тутам явуулдаг уг судалгааны энэ жилийн тайланд дурдсанаар дэлхийн хүн амын хамгийн баян чинээлэг 10 хувьд 100 сая Хятад хүн, 99 сая Америк хүн багтжээ. Гэхдээ тэргүүн баячууд буюу хэдэн тэрбум доллараар хэмжигдэх хөрөнгөтэй иргэдийнхээ тоогоор АНУ дэлхийд тэргүүлэгч хэвээр байгаа юм.
Харин хадгаламжиндаа дор хаяж 109,430 ам.доллартай байж дэлхийн хүн амын хамгийн баян чинээлэг 10 хувьд багтах юм байна.
Өнгөрсөн оны судалгаагаар АНУ-ын долларын саятнуудын тоо 675,000-аар нэмэгдэж, 18,6 сая хүрсэн нь дэлхийн нийт саятнуудын 40 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн Америкчуудын 14 хүн тутмын нэг нь саятан гэсэн үг юм.
Тэгвэл Хятад улсын хувьд өнгөрсөн онд саятнуудын тоо 158,000-аар нэмэгдэж 4,4 сая болсон нь дэлхийн нийт саятнуудын 10 хувь нь Хятад хүн байна гэж үзэж болно. Ийнхүү дэлхийн нийт саятнуудын эзэмшиж буй хөрөнгө нь 158,3 их наяд ам.доллар буюу дэлхийн нийт баялгийн 44 хувьтай тэнцэж байна.
Эх сурвалж: CNN
Зочин 2019-10-22 202.55.188.37
АНУ-н насанд хүрсэн 14 хүн тутмын 1 нь долларын саятан гээд боддоо…Тэгхэд Монголд бид нар ямар байгаа бэ?
Зочин 2019-10-22 202.55.188.37
Харин Оросод 163,000 долларын саятан байгаа нь нийт хүн амынх нь 0,1% болно.
Зочин 2019-10-22 202.55.191.130
China, the communist paradise hahahah
Зочин 2019-10-22 139.5.216.160
Paradise
зочин 2019-10-22 202.21.127.166
ХЯТАД КАПИТАЛИЗМ РУУ ШИЛЖСЭН, ҮҮНИЙГ БҮГД МЭДЭЖ БАЙГАА, ХАРИН АРДЧИЛАЛ БОЛ БАЙХГҮЙ, ТИЙМЭЭС МОНГОЛЫН АРДЧИЛАГЧИД ТА НАР КАПИТАЛИЗМ, АРДЧИЛАЛ ХОЁРЫГ БИТГИЙ ХОЛИОД БАЙ, БИД КАПИТАЛИЗМД ШИЛЖСЭН НЬ ХӨГЖЛИЙН ЗӨВ ЗАМ ЮМ ХАРИН АРДЧИЛАЛ БОЛ ЮУ Ч ӨГДӨГГҮЙ. АРДЧИЛАЛ БОЛ ЯГ СОЦИАЛИЗМ, КОММУНИЗМ ШИГ ХООСОН УРИА ЛООЗОН
Зочин 2019-10-22 202.131.245.243
Капитализм биш шүү. Хятдын онцлогтой сошиализм.
Зочин 2019-10-22 202.126.89.66
Unuudur delhiin bvh oron kapitalizmiin zamaar yavj baigaa. Sotsializm baihgvi bolson, huuchin sots ornuud bvgd sotsialzmoos uhran butssan, vvniig medeegvi hvmvvs zuvhun Mongold l bna. Ichivg ichig.
Зочин 2019-10-22 202.131.245.243
Капитализм биш шүү. Хятдын онцлогтой сошиализм.
Зочин 2019-10-22 202.126.89.16
социализм
Зочин 2019-10-22 202.126.89.66
Hyatad uls 1978 onoos kapitalizmd shiljsen shvv !!!
Osmo 2019-10-22 178.175.135.99
Mongol mandtigai
asd 2019-10-22 66.181.167.191
Magnificient China,
Зочин 2019-10-22 49.0.213.33
Хятадуудын тэр коммунизм социализм нь хаана байнаа, нуль капиталистууд
Зочин 2019-10-22 202.131.245.243
Капитализм биш шүү. Хятдын онцлогтой сошиализм.
зочин 2019-10-22 202.21.127.166
лав л ардчилал биш, ардчилал тохирдог улс гэж байна, тохирдоггүй улс гэж байна, монголд ардчилал тохирдоггүй, тохирсон бол өдийд хөгжилтэй орон болох байлаа