Швейцарын “Credit Suisse” банкны гаргасан судалгаагаар Хятад улс түүхэндээ анх удаа баячуудынхаа тоогоор АНУ-ыг ардаа орхисон байна. Дэлхийн эд баялгийн тархалт, төлөв байдлын тухай жил тутам явуулдаг уг судалгааны энэ жилийн тайланд дурдсанаар дэлхийн хүн амын хамгийн баян чинээлэг 10 хувьд 100 сая Хятад хүн, 99 сая Америк хүн багтжээ. Гэхдээ тэргүүн баячууд буюу хэдэн тэрбум доллараар хэмжигдэх хөрөнгөтэй иргэдийнхээ тоогоор АНУ дэлхийд тэргүүлэгч хэвээр байгаа юм.
Харин хадгаламжиндаа дор хаяж 109,430 ам.доллартай байж дэлхийн хүн амын хамгийн баян чинээлэг 10 хувьд багтах юм байна.
Өнгөрсөн оны судалгаагаар АНУ-ын долларын саятнуудын тоо 675,000-аар нэмэгдэж, 18,6 сая хүрсэн нь дэлхийн нийт саятнуудын 40 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн Америкчуудын 14 хүн тутмын нэг нь саятан гэсэн үг юм.
Тэгвэл Хятад улсын хувьд өнгөрсөн онд саятнуудын тоо 158,000-аар нэмэгдэж 4,4 сая болсон нь дэлхийн нийт саятнуудын 10 хувь нь Хятад хүн байна гэж үзэж болно. Ийнхүү дэлхийн нийт саятнуудын эзэмшиж буй хөрөнгө нь 158,3 их наяд ам.доллар буюу дэлхийн нийт баялгийн 44 хувьтай тэнцэж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ