24 жил онгоцны шал угаасны эцэст нисгэгч болжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

24 жил онгоцны шал угаасны эцэст нисгэгч болжээ

24 жил онгоцны шал угаасны эцэст нисгэгч болжээ

Мухаммэд Абубакар гэх энэ Нигер эрхэм эзэн хичээвэл заяа хичээдгийн томоос том үлгэр жишээ болж чадлаа. Тэрбээр 24 жилийн өмнөөс онгоцны цэвэрлэгч хийж эхэлсэн бөгөөд шаргуу хөдөлмөрийн эцэст ийнхүү нисгэгч болсон байна. Онгоцны цэвэрлэгч хийх нь түүний сонголт биш байв. Мухаммэд Абубакар анх Кадунагийн политехникийн сургуульд орохоор Кадунад ирсэн ч бүртгэлээс нь хоцорсноор элсэж чадалгүй удаан хугацаанд ажилгүй байхын эрхээр Кабо Эйр компанид онгоц цэвэрлэгчээр оржээ.

Түүний цалин өдрийн 0.5 ам. доллараас хэтэрдэггүй байсан тул хүмүүс түүнийг тийм ч удаан ажиллана гэж бодсонгүй. Гэхдээ л тогтвортой ажилласаар удалгүй Майдугурид газрын ажилд шилжсэн байна. Тэндээ бүх л төрлийн ажлыг хийж үзсэн төдийгүй үнэнч, тогтвортой ажилтан гэдгээ батлахын сацуу өөрөө ч нисэх онгоцны тухай зузаан мэдлэгтэй болсон байна. Төд удалгүй Кабо Эйр-ийн нисэх багийн ажилтан болох боломж олдсоныг алдалгүй атгаж, тэндээ сарын 42.5 ам.долларын цалинтай найман жил тасралтгүй ажилласан байна. Түүний дараа нисгэгчийн туслах руу тушаал дэвшсэн нь хурц ухаан, авхаалж самбаагаа харуулах боломж олгож, тэрбээр 425 ам долларын цалин авдаг болж, анх цалингийн дансаа шалгаад итгээгүйдээ мөнгийг нь буцааж явуулж байсан удаатай гэнэ.

Мухаммэд цалингаа хадгалсаар байсан бөгөөд удирдлагууддаа нисгэгч болох мөрөөдлөө хэлэхэд дэмжиж Канадад нисгэгчийн сургалтанд явуулж өгчээ. Тэрбээр сургалтаа амжилттай дүүргээд эргэж Нигерт ирсэн боловч тусгай нисгэгчийн үнэмлэх хэрэгтэй болсон байна. Тэрбээр нисгэгчийн үнэмлэх авахад өөрийнх нь мөнгө хүрэхгүй гэдгийг мэджээ. Тэгсэн ч Мухаммэд шантарсангүй. Байгууллагынхаа удирдлагад энэ тухай хэлж тусламж гуйхад үнэнч байдлынх нь төлөө түүнийг дахин Канадад тусгай үнэмлэх авах сургалтанд тэтгэлгээр суралцуулж өгчээ. Ийнхүү эцэст нь Мухаммэд Абубакар өдгөө Азман Эйр компанид онгоцны ахмад хийж байна.

Түүний энэ аялал амар байсангүй. Хэдий тийм ч  хүн өөрөө хичээж чадвал, итгэлээ алдахгүй байвал амьдралаас хүссэн бүхнээ олж авч чадна гэдгийг бүгдэд харуулж чадлаа. Эзэн хичээхгүй бол заяа яаж хичээх билээ дээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: zebnow.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ЗөвЗөв
11
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж