“Нийгмийн халамжийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах” сургалтад хамрагдлаа | News.MN

“Нийгмийн халамжийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах” сургалтад хамрагдлаа

“Нийгмийн халамжийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах” сургалтад хамрагдлаа

“Нийгмийн халамжийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах” сургалтад хамрагдлаа

Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх, нийгмийн ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар олгох, халамжийн шинэчлэлийн бодлого, хууль тогтооомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, хандлага төлөвшүүлэх, чадавхижуулах сургалт 2019 оны 10 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд ХУД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн сургалтын танхимд зохион байгуулагдлаа. Сургалтад Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Ахмад настны үндэсний төв, ХУД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний албан хаагчид хамрагдлаа.Нийгмийн халамжийн салбарын ажилтнууд мэргэшсэн, ур чадвартай байх нь нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоог төлөвшүүлж, халамжийн шинэчлэлийн бодлогыг  хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Энэхүү сургалтад хамрагдсанаар нийгмийн ажлын үндсэн ойлголт, нийгмийн ажлын микро болон  макро түвшинд ажиллах дадал чадварыг эзэмшиж, нийгмийн ажил үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай арга зүй, аргачлалыг судалж, практик үйл ажиллагаандаа баримтлан ажиллах ур чадварт суралцсан үр дүнтэй ажил боллоо.

ЭХ СУРВАЛЖ: ХУД

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж