Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн захиргаа АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимтэй хамтран эрүүл мэндийн мэргэжилтнүүд иргэд үйлчлүүлэгчтэй харилцах, мэдээлэл солилцох, зөвлөгөө өгөх ур чадвараа дээшлүүлэх, ажилтнууд хоорондоо инээмсэглэж харилцах, зөв бодолтой байх, зуршил дадлаа өөрчлөх, хийж буй үйлдэл хэлэх үгээ хянах, эрүүл амьдрах зорилгоор “ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН, АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ, ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР” сэдэвт сургалтыг 2019.10.17 өдөр зохион байгуулсан.
Тус сургалтаар эмч, мэргэжилтнээ харилцах ур чадварт сургах сургалтыг зохион байгуулж, дадлага ажил хэлбэрээр тодорхой сэдвээр бие биедээ зөвөлгөө өгөх, хайрлах, чин сэтгэлээсээ инээмсэглэж харилцах, иргэнд яаж зөвлөгөө өгөхөд анхаарах зэрэгт кейс ажиллуулах, үнэн зөв мэдээлэл өгөх, тайлбарлах, ухуулах, ойлгуулах хэлбэрээр өгөх ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, 80 эмч эмнэлгийн ажилтнууд хамрагдлаа.
ЭХ СУРВАЛЖ: ХУД