Саарал жагсаалтад орсон хариуцлагыг хуулийнхнаас нэхье!

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Саарал жагсаалтад орсон хариуцлагыг хуулийнхнаас нэхье!

Саарал жагсаалтад орсон хариуцлагыг хуулийнхнаас нэхье!

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF-ын ээлжит хуралдаанаас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан мэдээнд олон нийт таатай хандсангүй. Энэ нь ч тодорхой юм. Тус байгууллага саарал жагсаалтад багтахаас сэргийлсэн анхааруулгыг өгөөд удсан. Гэсэн хэдий ч Монгол Улс зарим асуудалд хангалтгүй үнэлгээ авч, олон улсад бараан мэдээтэй, дотооддоо хэл ам, гомдол шүүмжтэй өдрүүдийг авч ирээд байна.   Саарал жагсаалтад орсон буруутан нь ганцхан Засгийн газар биш. Засгийн газраас гадна хууль, шүүхийнхний үйл ажиллагааг дурдаж байна. Учир нь, эдийн засгийн олон гэмт хэрэг прокурор, шүүхийн шатанд замхарч байна.  Тиймээс  Монгол Улсын хангалтгүй үнэлгээ авсан шалтгаан ч тов тодорхой. Манай хууль хяналтын байгууллага, зарим яам зэрэг төрийн байгууллагуудын ажил улс орноо саарал жагсаалт руу чирэхэд нэлээд жин дарж өгчээ.

FATF

  • Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх,
  • Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах”
  • Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах зэрэг тодорхой шаардлагуудыг тавьсан.

Азийн сангийн 2019 онд хийсэн судалгаагаар Монгол Улс дахь авлигын хэрэг шийдвэрлэлтийн хувь 23.89 хувьтай байгаа Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд унагах гол зүйлийн нэг болсон гэдэгтэй олон хүн санал нийлж байна.

АЛДАА НЭГ

УИХ-ын 2013, 2014 оны Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үедээ АН  бодлогын алдаа гаргаж, эдийн засгийг хяналтаасаа алдсан нь авлигачдыг өөгшүүлэх томоохон суурь болж өгсөн.

Тухайлбал, энэ үед Монголбанк, Засгийн газар хамтран Үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг олон арга хэмжээ авч, төв банк нь  бэлэн мөнгө тараадаг арилжааны банк шиг загнаж, Чингис бонд, Самурай бонд зэргийг аж ахуйн нэгжүүдэд баруун солгогүй тараасан. Зарим аж ахуйн нэгж өнөөдөр ч өр төлбөрөө төлөөгүй яваагийн нэг жишээ нь "Эрэл"-ийн Д.Эрдэнэбат.  Сая, сая ам.доллар хяналтгүй зарцуулсан нь санхүүгийн тогтворгүй байдал үүсгэж, бонд мөнгө идсэн уусан гэх "алдартай" хэргүүд ар араасаа бичигдэх болсон.  Алдарт төмөр замын болон авто замын хэргүүдийг энд дурдаж болно.  Төмөр замын хэрэгт холбогдож, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан нөхдүүд хүртэл таг чиг болсон нь саарал жагсаалтад орох шалтгаан болсон юм.  Саарал жагсаалт авлига хоёр бол нэг тэрэгний хоёр дугуй.  Авлигын 11.9 их наядын хохиролтой хэргүүд хууль, шүүхийн хооронд нааш цааш болсоор сураг алдардаг нь Монголыг "Саарал жагсаалт"-руу түлхсэн.

АЛДАА ХОЁР

Эрчим хүчний сайд асан М.Сономпил улс төрийн өндөр алба хашиж байгаад авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, тэдэн дээр дэд сайд асан Р.Эрдэнэбүрэн, О.Эрдэнэбулган нар ч нэмэгдэнэ. Мөн экс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг байна. Хөгжлийн банкны экс захирал Н.Мөнхбатын хэрэг хаана хэн дээр гацсан нь тодорхойгүй.

"Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж зээл авсан Ш.Батхүү, Г.Алтан, Б.Мөнхжаргал, Ч.Ганзориг нарын зургаан хүнд холбогдох Эрүүгийн хэрэг гээд жагсаавал хэдэн зуугаар тоологдох авлигын хэргүүд хуулийн байгууллагуудыг дамжсаар хэдэн жилийн нүүр үзэж байгаа.

Гэвч эдгээр авлигачдын хэргийг Монголын хуулийн байгууллагууд шийдэж чадахгүй, дундаа өшиглөлцөж, хөөн хэлэлцэх хугацаа руу нь ойртуулж яваа. Яаж ийж байгаад хөөн хэлэлцэх хугацаатай нь “уулзуулчихвал” яс амрах нь гэсэн шүүгч, прокурортой Монгол Улстай харин Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF эвлэрсэнгүй. Тиймээс "Саарал жагсаалт"-д орсны бурууг авлигачид үүрэг ёстой.

Тэд авилга авч, улс орны эдийн засгийг самраагүй бол Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF Монголыг онилохгүй байсан. Монголын шүүх, прокурор авлигчдын бурууг шударгаар тогтоон шийтгэсэн бол Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF Монгол Улсыг онилохгүй байв.

Тиймээс улс орныг саарал жагсаалтад оруулсны бурууг авлигачдаас, шүүгчдээс, прокуроруудаас хайж, тэднээс нийтээрээ хариуцлага нэхэх нь шударга ёсонд нийцэх юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж