Монголын баг 2 хүрэл медаль хүртээд байна | News.MN

Монголын баг 2 хүрэл медаль хүртээд байна

Монголын баг 2 хүрэл медаль хүртээд байна

Монголын баг 2 хүрэл медаль хүртээд байна

Дэлхийн армийн спортын хамгийн том үйл явдал болох 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг Армийн спортын VII наадам БНХАУ-ын Хөхмөрний эрэг дэх Ухань хотноо болж байна. Дэлхийн 140 гаруй улсын армийн шилдгүүдийн өрсөлдөөнд Монгол Улсаас оролцож буй баг тамирчид эхний өдөр 2 хүрэл медаль хүртээд байна.

Эрэгтэй 60 кг-н жинд өрсөлдсөн Э.Ариунболд БНАСАУ, Бразил болон Тунис бөхчүүдийг буулган авснаар хагас шигшээд БНСУ-ын Ким Вон-Жинтай барилдсан. Хэдийгээр энэ барилдаанд ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын тамирчинг ялж хүрэл медалийн эзэн болсон байна.

Мөн эрэгтэй 66 кг-н жинд өрсөлдсөн Б.Эрхэмбаяр Итали, Орос бөхчүүдийг буулган аваад дараагийн тойрогт Узбекстаны бөхөд хожигдож торгуулийн барилдаан хийх болсон. Торгуулийн барилдаанд манай тамирчин Б.Эрхэмбаяр нийт 3 барилдаан хийхдээ бүгдийг нь цэвэр хожиж хүрэл медалийг энгэртээ зүүсэн байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Яүёхши 2019-10-22 202.21.124.28

Мэдээнээс ямар бөхийн төрлийг ойлгосонгүй.

Avatar

зочин 2019-10-22 66.181.166.196

Бөх бөх л гээд байх юм, жүдо юм уу, чөлөөт юм уу чөтгөр бүү мэд, согтуу толгой л бүдэг бадаг юм бичээд байна аа даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж