Драфтын тэргүүн сонголт З.Уилльмсон 2 сар талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Драфтын тэргүүн сонголт З.Уилльмсон 2 сар талбайд гарахгүй

Драфтын тэргүүн сонголт З.Уилльмсон 2 сар талбайд гарахгүй

Манай гаригийн сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг болох Хойд Америкийн НБА-н 74 дэх буюу 2019-2020 оны улирал маргааш өглөө эхэлнэ. Энэ зуны солилцоо олны анхаарлыг татсан томоохон солилцоо, наймаа болон шилжилт хөдөлгөөнүүд явагдсан. Ингээд шинэ улирал эхлэх гэж буйтай холбогдуулан НБА-н эргэн тойрон дахь мэдээ, мэдээллийг хүргэе.

Энэ зуны драфтын тэргүүн сонголт З.Уилльямсон НБА дэх дебьют тоглолтоо хийх хугацаа 2 сараар хойшиллоо. Тэрбээр улирлын өмнөх Нью-Йорк Никстэй хийсэн тоглолтын үеэр баруун өвдөгөндөө бэртэл авсан. Энэ нь түүнийг 8 долоо хоног талбайн гадна өнгөрүүлэхэд хүргэсэн байна. Ингэснээр маргааш Торонто Рэпторс багийн эсрэг тоглолтонд оролцохгүйгээс гадна бараг улирлын нийт тоглолтын 1/3 нь оролцохгүй байж болох эрсдэл үүсээд байна. Хамгийн сүүлд гарсан мэдээгээр хагалгаа нь амжилттай болсон гэдгийг багийн албан ёсны хуудсанд бичсэн байна.

Юта Жазз баг 31 настай довтлогч Ж.Инглистэй гэрээгээ дахин нэг жилээр сунгалаа. Ирэх улиралд 11.9 сая ам.долларын цалин авах Ж.Инглис 2014 оноос хойш Юта Жазз багт тоглож байна. Юта Жазз багийн менежер “Тэр бол манай багт одоогоор хамгийн олон жил тоглож буй тоглогч юм. Түүний шидэлтийн чадвар, тоглолтыг удирдан найруулах чадвар, зан чанар нь манай багийн лидер гэдгийг харуулдаг” гэж ярьжээ. Евро лигээс 2014 онд НБА-д ирсэн Ж.Инглис өнгөрсөн улирал карьерынхаа хамгийн өндөр оноо болох 12.1 оноо дундажласан юм.

Кливлэнд Кавальерс баг довтлогч А.МкКиннег багаасаа хаслаа. 2017 онд Торонто Рэпторс багт нэгдэж байсан А.МкКинне өнгөрсөн улирал Голде Стэйт Уорриорс багт өнгөрүүлэхдээ 72 тоглолтонд оролцож 4.7 оноо, 3.4 самбар дундажласан. Ердөө хэдхэн хоногийн өмнө Кливлэнд Кавальерс багт ирээд байсан ч багийн менежер түүнийг ирээдүйн төлөвлөгөөндөө багтаасангүй. Одоо Кливлэнд Кавальерс багт жижиг довтлогч буюу SF дээр К.Осман болон драфтын залуу Д.Виндлер нар байгаа тул А.МкКиннид зай гарсангүй бололтой.

Сакраменто Кингс баг Б.Хилдтэй 4 жилийн 106 сая ам.долларын шинэчилсэн гэрээ байгуулсан бол Ж.Браун Бостон Селтикс багтайгаа 4 жилийн 115 сая, Д.Сабонис Индиана Пэйсерс багтайгаа, Д.Мюррей Сан-Антонио Спөрс багтайгаа тус тус 4 жилийн гэрээ байгуулжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж