Реппер Rockit Bay загварын ертөнцөд хөл тавив | News.MN

Реппер Rockit Bay загварын ертөнцөд хөл тавив

Реппер Rockit Bay загварын ертөнцөд хөл тавив

“Нэг насаар энгийн байснаас нэг өдрийн хаан байсан нь дээр“ хэмээн дуулж гарч ирсэн залуу өдгөө Монголын залуусын хүндэтгэлийг хүлээж нийгэмд өөрийн байр суурийг тодорхойлж чаджээ.  “Авьяаслаг Монголчууд шоуны шүүгч байсан гэхээсээ илүүтэй Реппер Rockit bay хэмээн тодорхойлогдсон тэрбээр хувийн амьдралаа олноос нууцалж өөрийгөө сурталчлах тун дургүй нэгэн. Тэгвэл реппер залуу сүүлийн хэдэн жил өөрийн инстаграм хуудсаа  тунчиг идэвхтэй хөтөлдөг болсныг нотлох мэт загвар дизайн хэлбэр хийцээрээ дэлхийд гайхагдсан “United Nude” брендийн Монголд дахь нүүр царайгаар тодорч, зураг авалтын шилдэг зургуудаасаа өчигдөр  дагагчдадаа хуваалцжээ.

Түүний  зургийн тайлбар нь  “Модель болох гэж зүдэрч яваа жирийн л нэгэн залуу юм” хэмээн нийтэлсэн бол түүний гэргий “Жирийн нэг залуу биш ээ.Өндөр зэрэглэлийн модель шиг л харагдаж байна” хэмээн нөхрөө  сайшаагаад амжжээ. Rockit bay-ийн эхнэр С.Ану мake up artist, дуучин, бүжигчин гээд олон талын авьяастай бүсгүй юм Хосууд  өдгөө хоёр хүүхдийн аав, ээж болцгоосон билээ.

Э.БУРАМ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
111
ЗөвЗөв
11
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Rokit bay 2019-10-22 66.181.167.244

Rokitbay shuu rockit gej ih bichsen bn 🙂

Avatar

Зочин 2019-10-22 66.181.168.200

дотур хувцасны загвар өмсөгч болоорой

Avatar

Зочин 2019-10-22 150.129.141.93

ЖИНХЭНЭ ГАМИН ЦАРАЙТАА ГАР ШҮҮ .

Avatar

Зочин 2019-10-22 202.126.88.69

Ухаантай их зөв залуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж