Шилдэг 10 сурагч шагналаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Шилдэг 10 сурагч шагналаа гардлаа

Шилдэг 10 сурагч шагналаа гардлаа

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгийн аюул дэлхий дахинд” зохион бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд 14 дэх жилдээ зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулт үзэгдэл, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнээс  үүдэлтэй хор уршиг, хохирлыг ойлгуулан таниулах, Улаан загалмай, Даатгалын байгууллагуудын үйл ажиллагааг  олон нийтэд сурталчлах зорилготой тус уралдаанд 287 бүтээл ирсэн байна.

Эдгээр бүтээлээс шилдэг 10 сурагчийн зохион бичлэгийг шалгаруулан, шагналыг нь гардууллаа.

Сурагчид гамшгийн аюулын талаар судалснаар гамшгийн тухай ойлголт мэдлэгээ дээшлүүлж, мэдлэгээ бусдадаа түгээн дэлгэрүүлэх арга ухаанд суралцсан юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж