“Шүхрийн спортын Азийн 19 дэх удаагийн тэмцээн”-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

“Шүхрийн спортын Азийн 19 дэх удаагийн тэмцээн”-д оролцоно

“Шүхрийн спортын Азийн 19 дэх удаагийн тэмцээн”-д оролцоно

БНХАУ-ын ЖинМин хотноо зохион байгуулагдах “Шүхрийн спортын Азийн 19 дэх удаагийн тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

 

Азийн шүхрийн спортын холбооноос зохион байгуулдаг тус тэмцээн 11 дүгээр сарын 01-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч спортын мастер, дэслэгч Б.Тэлмэн, бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, спортын дэд мастер, ахмад Д.Батсүмбэр, бэлтгэл ахмад, спортын мастер Я.Сэргэлэн, шүхэрчин-аврагч спортын мастер, ахлах ахлагч О.Батзолбоо, шүхэрчин-аврагч спортын дэд мастер, ахлах ахлагч М.Бэлгүтэй нар оролцоно.

Энэхүү шигшээ баг нь Монгол Улсын гурван удаагийн, нийслэлийн 2 удаагийн аварга. Мөн дотоод, гадаадын томоохон уралдаан тэмцээн, хамтарсан дадлага сургууль, үзүүлэх тоглолтуудад тогтмол амжилттай оролцдог юм.

Шүхрийн спортын Азийн 19 дэх удаагийн тэмцээн нь чөлөөт уналтын маяг үзүүлэх, цэгт онолт, халин нислэг зэрэг төрлүүдээр эрэгтэй, эмэгтэй болон бага зэрэгтэй тамирчид гэсэн 3 ангилалаар явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж