"Таван толгой түлш" компани 350 гаруй хүнтэй бригад байгуулан нийслэлийн иргэдэд үйлчилж байна | News.MN

"Таван толгой түлш" компани 350 гаруй хүнтэй бригад байгуулан нийслэлийн иргэдэд үйлчилж байна

"Таван толгой түлш" компани 350 гаруй хүнтэй бригад байгуулан нийслэлийн иргэдэд үйлчилж байна

"Таван толгой түлш" компани 350 гаруй хүнтэй бригад байгуулан нийслэлийн иргэдэд үйлчилж байна

Нийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх арга туршлага, мэдээлэл дутмаг байгаатай холбогдуулан "Таван толгой түлш" компаниас 350 гаруй мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй 16 бригадыг байгуулан нийслэлийн 6 дүүргийн иргэдэд дуудлагаар үйлчлэх зорилтод ажлыг эхлүүлжээ. Энэ нь иргэд та бүхэн 70119400 утсанд дуудлага өгснөөр сайжруулсан түлшний зөв хэрэглээ, галлагааны өмнөх зааварчилгаа, пийшин зуухныхаа янданг хэрхэн хөөлөх зөвлөмжүүдийг авахын зэрэгцээ пийшин, зуухандаа засвар үйлчилгээ хийлгэх боломжийг ч мөн тус компани бүрдүүлээд байна. Нийслэлийн Онцгой комиссын удирдлага, гишүүд дээрхи дуудлагын засвар үйлчилгээний ажлыг утааны эсрэг чиглэсэн тун бодитой ажил болсныг онцолж байсан юм. УТААГҮЙ ХОТТОЙ БОЛОХ НЬ АЙЛ ӨРХ, ИРГЭН ТА БИДНИЙ ОРОЛЦООНООС ХАМААРНА. Дуудлагын утас: 70119400

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-22 202.21.100.210

8 хүний амийг зэрлэгээр хороон байж зохион байгуулалтын ажлаа хоцорч хийх гэж дээ

Avatar

Зочин 2019-10-22 202.179.27.232

МИНИЙ ИТГЭЛ ҮНЭМШИЛ АГААРЫН БОХИРДОЛ 50% БУУРСАН ДЭЭР БАЙГАА. ГЭХДЭЭ ИХ Ч БАЙСАН ҮМХИЙ БАГА Ч БАЙСАН ӨМХИЙ ГЭДЭГ ҮГ БИЙ. 50% БУУРЛАА Ч ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ИХ БУЮУ БИД ХОРДСООР БАЙГАА ГЭСЭН ҮГ. ЦУСАНД НӨГӨӨ ПМ2.5 ЯВЖ Л БАЙГАА. ЯАХАВ ЦӨӨН ТООТОЙ Л ГЭСЭН ҮГ. ХАРИН АРД ИРГЭДИЙН ХУВЬД НИЙСЛЭЛИЙН ТАЛААС ИЛҮҮ ХУВЬ НЬ ЭРСДЭЛТЭЙ МАГАДГҮЙ ГЭР ДОТРОО ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ СО-ООР АМЬСГАЛААД Л ӨВӨЛЖИХ НЬ БАЙНА. ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД АЛЬ НЬ ИЛҮҮ ХОЖОО АВЧРАХЫГ ХЭН НЬ Ч НАРИЙН ГАРГАЖ ЧАДАХГҮЙ.

Avatar

Зочин 2019-10-22 202.179.27.232

А76, АИ92 ГЭДЭГ БЕНЗИНИЙГ БИД МЭДНЭ. БИДЭНД БАЙГАА ЗУУХЫГ УАЗ, ЗИЛ, ГАЗТАЙ ЗҮЙРЛЭЕ. БАС ЭНЭ ШАХМАЛ ТҮЛШИЙГ АИ92-ТАЙ ЗҮЙРЛЭЕ. ТҮРҮҮ ҮЕИЙН ОРОС МАШИНД АИ92 ХИЙДЭГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ. АИ92 ХИЙДЭГ МАШИНД Ч ГЭСЭН АИ98 ХИЙХГҮЙ Ш ДЭЭ. ШАХАЛТЫН ЗЭРЭГ ТААРАХГҮЙ, ШАТАЛТЫН ПРОЦЕСС ЗӨРНӨ. 98 ХИЙХЭЭР ХҮЧ ОРООД Ч ШАЛИХГҮЙ ДЭМИЙ КЛАПАНГИЙНХАА ТОЛГОЙГ УЛАЙСГАНА. АИ98 ЧИНЬ 92 ХИЙДЭГ МАШИНД АХДАНА. ЭД АНГИЙГ НЬ ГЭМТЭЭНЭ ЭВДЭНЭ. ЗУУХ ТҮЛШНИЙ ТУХАЙД ИЙМ Л ЗҮЙЛ БОЛЖ БАЙНА.

Avatar

Зочин 2019-10-22 202.179.27.232

ТҮЛШ МУУ БИШ. САЙН ТҮЛШ. УТАА БАГАТАЙ НЬ Ч ҮНЭН БАЙХ. ЭНГИЙН ХЭРЭГЛЭЭНД ЗОХИХГҮЙ ТААРАХГҮЙ ТОХИРОХГҮЙ БАЙНА. ТИЙМ ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨНДӨӨ ИНГЭЖ 350 ХҮНИЙ БҮРЭЛДХҮҮНТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА ЗӨВ БИЗ. АНХААРУУЛГА СЭРЭМЖЛҮҮЛЭГ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЭД БОЛЧИХ ЮМ ШИГ ХЭРГЭЭС МУЛТАРЧИХ ЮМ ШИГ ХӨДӨЛЦГӨӨСӨН. НЭГЭНТ ДУУДЛАГА ТАСРАХГҮЙ 20 ХҮРЭХГҮЙ ХОНОГЫН ХУГАЦААНД БҮТЭН ЖИЛИЙН ДУУДЛАГААС ДАВСАН ДУУДЛАГА ИРСЭНД АРГА БУЮУ 350 ХҮНИЙГ ДАЙЧИЛЖ БАЙХ ШИГ БАЙНА. ТЭГЖ Л ОЙЛГОЖ БАЙНА.

Avatar

ДЭМЖИЖ БАЙНА 2019-10-22 103.111.68.3

УТАА ХОРТ ХАВДРЫН ЭХ СУРВАЛЖ БОЛЖ БАЙГААГ ЭРДЭМТЭД НЭГ ДУУГААР ХЭЛЖ БАЙНА ЭНЭ ЖИЛ ХОТ УТААГҮЙ САЙХАН Л БАЙНА ЦААШДАА Ч ИЙМ БАЙХ БАЙЛГҮЙ ДЭЭ. ХЭЗЭЭ БАЙТЛАА ОРОЙ ХОТ ИЙМ БАЙДАГ БАЙЛАА. ХАРЖ МЭДСЭЭР БАЙЖ ИЙМ ЮМ ЯРИХАА БОЛИЛ ДОО. ХЭН ИЙМ АЖИЛ ЭХЛҮҮЛЛЭЭ ХҮРЭЛСҮХИЙН ЗАСАГ Л ИЙМ ЮМ ЭХЛҮҮЛСЭН. ХОТЫН ОЛОН ХҮН БАЯРЛАЖ СУУНА ДАА

Avatar

Зочин 2019-10-22 66.181.161.98

Utaanii uliral ehelsen yumuu

Avatar

Зочин 2019-10-22 59.153.113.156

Утаагүй хортой түлшээр ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндээр туршилт хийж байгаа балмад үйл ажиллагаагаа даруй зогсоо Хүрэлсүхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж