Г.Доржзодов: Шударга шүүгээсэй гэж бодож байна

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Г.Доржзодов: Шударга шүүгээсэй гэж бодож байна

Г.Доржзодов: Шударга шүүгээсэй гэж бодож байна

Нэмэлт:

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал эхэлсэн ч удалгүй хойшилж, аравдугаар сарын 31-нд хийхээр болж, товлолоо. Шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгч өөр нэг шүүх хуралд оролцож байгаа тул шүүх бүрэлдэхүүн дээрх шийдвэр гаргажээ.

Уг хуралд оролцсон шүүгдэгч А.Ганбаатар "Би хүний бэлдэж ирсэн зүйлийг сонсож, дарга нартаа үзүүлснийхээ төлөө ял сонсмооргүй байна. Энэ бол хэрэг биш. Тиймээс намайг яллаж байгаа зүйлчлэлтэй санал нийлэхгүй" гэдгээ хэлсэн юм.

Гэрчээр дуудагдсан Г.Доржзодов “Шүүх хуралд гэрчээр оролцож байна. Өнгөрөгч баасан гаригт /2019.10.18/ шүүхээс өнөөдөр болох хуралдаанд гэрчээр оролц гэсний дагуу хүрэлцэн ирсэн. Гэтэл өнөөдөр шүүх хурал эхлээд А.Ганбаатарын гурван өмгөөлөгч нь Дундговь аймагт хурал давхацсан гэдэг үндэслэлээр хурлыг хойшлуулж өгөөч гэсний дагуу шүүх хурлыг хойшлууллаа. Арваннэгдүгээр сарын 5-нд миний нэхэмжлэлтэй иргэний шүүх хурал Баянзүрх дүүрэгт болно. А.Ганбаатар нь 2017 оны наймдугаар сарын 17-ны өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ миний нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ дагуу хурлын тов гарсан. Хурал болоогүй байна. Наана нь янз бүрийн юм урьдчилж ярих шаардлага байхгүй. Шударга шүүгээсэй гэж бодож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг одоо өгөхөд арай эрт байна” гэлээ.

 

Г.Доржзодов гэрчээр оролцоно 

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.10.22/ болно. Тодруулбал,  Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр шүүх юм. Шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Тэдэнд оноосон зүйчлэлээр 20 гаруй жилийн ял авч магадгүй байгаа. НИТХ-ын дарга асан Ц.Сандуй энэ хэргийн талаар хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө "Албажаагүй, ярианы төвшинд байсан зүйл. Харин ч Г.Доржзодов энэ схемийг зохиочихоод гэb буруутай эсэхээ шүүлгэхгүй байгаа нь шударга бус. Энэ асуудлыг А.Ганбаатар бид хоёроос гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар бүгд мэдэж байсан гэж тодотгоод буй. Үүгээр бол энэ хэрэгт УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан М.Энхболдоос гадна МАН-ын хэд, хэдэн хүн чирэгдэж холбогдож мэдэхээр буй. Өөрөөр хэлбэл, Ц.Сандуйгийн өгөх мэдүүлэг тайлбараас олон зүйл шалтгаалах болж байгаа.

Мөн шүүх хурал товлогдсонтой холбоотойгоор хэвлэлүүд "60 тэрбумтай холбоотой баримт Ерөнхийлөгчийн гарт орсон" гэдэг мэдээллийг ч цацаад байна.

Энэхүү шүүх хуралд хэргийн гол эзэн гэгдэж буй Г.Доржзодов гэрчээр оролцох бол өмгөөлөгчөөр нь Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан оролцоно.

Э.АРИУН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж