Абэ Шинзо: ОУВС-гийн II шатны санхүүжилт олгоход бэлэн | News.MN

Абэ Шинзо: ОУВС-гийн II шатны санхүүжилт олгоход бэлэн

Абэ Шинзо: ОУВС-гийн II шатны санхүүжилт олгоход бэлэн

Абэ Шинзо: ОУВС-гийн II шатны санхүүжилт олгоход бэлэн

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Абэ Шинзо Япон Улсын зарим бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд "Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Япон Улсад айлчлах үеэр хоёр талын ярилцсан асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэв.

Тухайлбал, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг талууд богино хугацаанд байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж буйг тэмдэглэв. Абэ Шинзо мөн мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж, банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа Япон Улсын Засгийн газраас олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх Ерөнхий сайд Абэ Шинзо-тай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжсэн цагаас хойш Япон Улсын Засгийн газар, ард түмэн нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт тууштай дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн, Засгийн газар гүнээ талархдаг гэв.

Монгол Улс, Япон Улсын идэвхтэй энх тайванч гадаад бодлого, мөн Абе Шинзогийн дэвшүүлсэн “Энэтхэг-Номхон далайн үзэл санаа”-г дэмжиж байгаагаа дахин илэрхийлэв. Хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хоёр улсын найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болохуйц эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уламжилсны хариуд Абэ Шинзо чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Ерөнхий сайд У. Хүрэлсүх хоер талын биеийн тамир, спортын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийг Япон Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна гэв.

Талууд хоёр улсын найрсаг харилцааны үндэс суурь болсон ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэхээ илэрхийлж, хоёр улсын харилцааг бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрүүлж ажиллахаа нотлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-21 194.230.158.234

Saaral jagsaaltaas garsanii daraa 2-dahi shatnii sanhuuljiltee hiine gesen shuu. Hudlaa medee tavisan bna

Avatar

Bold o 2019-10-21 121.163.70.184

Guisan mongiig chini odoo ogch chadahgui nee daraa ogoe geed soeltoigoor tatgalzsan bn sh dee..ee nudnii bulai Hurelsuhee kazak.yapon geed end tend trneed mongo guigaad guilgachin tsarailaad yavaad bhiin mal chini

Avatar

Зочин 2019-10-21 64.119.18.101

Sagsuu uhna bur soliorchee. Uls ni saaral jagsaaltad ard tumen ni tuildaad duusch bhad gadaadad tenej hesseer!!!

Avatar

Иргэн 2019-10-21 66.181.191.105

Хамгийн том гавъяа энэ хүний. Монгол сарал жагсалтант багтлаа гэж.Хэро баатартайгаа жүжгээ найруулаад саак л бгаа биздээ.

Avatar

Зочин 2019-10-21 59.153.85.90

хүрэлсүх японд доншуулахдаа ирэх сонгуулийнхаа мөнгийг гуйж МАН намын өмнөөс монголыг барьцаанд тавьж байна дэнэгүүдээ.

Avatar

Зочин 2019-10-21 202.131.245.243

мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж, банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа???

Avatar

Зочин 2019-10-21 103.57.92.108

Ерөнхий сайд аа. Угаарын асуудлаар ам нээгээчээ, өмнөговь дундговийн замын эвдрэлийг засах хөрөнгийг дахиад нөгөө татвар төлөгчид үүрэх үү? энэ замд гарсан аваар осол угаартсан иргэдийн нөхөн олговорыг хэн үүрэх вэ? Төрийн албан хаагчид хөрөнгө, эд баялаг үүсгэж чадахгүй элдэв өрийг бүтээж чадна. Бизнесийн цэвэр тунгалаг орчинг бий болгохын оронд элдэв шахалт шантааж л хийж чадна. Энэ их үргүй зардал эргээд нэг өдөр танд оногдох хариуцлага болно шүү.

Avatar

Зочин 2019-10-21 103.229.122.240

Рекламдах гэсэндээ гарчгийг нь хүртэл сольж гэнэ

Avatar

Зочин 2019-10-21 202.55.188.40

Энэ одоо ямар гээчийн найруулгатай мэдээ вэ? Арай сонгуулийн пи ар эхлэчихээгүй биддээ?

Avatar

Зочин 2019-10-21 122.201.24.103

Манайхан ярих юмаа ч дууссан юм шиг байна ямар ч шинэ санал санаачлага алга япончууд ч залхаж байгаа биз эхлээд эдиын засгаа өөрсдөө эрүүл болго гэж тодорхой хэлсэн бна ш дэн

Avatar

Зочин 2019-10-21 64.119.20.121

Саарал жагсаалтаас гарсны чинь дараа гэж хэлсэн бн шүү.

Avatar

зочин 2019-10-21 192.82.70.101

Саарал жагсаалтаас гарсны дараа Монголын удирдлагатай жинхэнээсээ өгөө, аваатай харилцаа тогтооно л доо. Одоо бол Хүрэлээг хуурмаглаад өнгөрнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж