Оросын Свердловск мужийн захиргаа Качканар хотын ойролцоох ууланд орших Буддын сүмийг өөр газарт шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна. "Шедруб Линг" нэртэй уг сүмийг шилжүүлэх болсон нь сүм байсан газарт Качканарский төмрийн хүдрийн ордыг ашиглах болсонтой холбоотой хэмээн Свердловск мужийн Амбан захирагчийн орлогч Сергей Бидонько сэтгүүлчдэд мэдээллээ.
Уг сүмийг шилжүүлэн барих шийдвэрийг шүүхээс аль 1995 онд гаргасан боловч сүмийг үүсгэн байгуулсан Санье Тензин Докшит лам (орос нэр нь Михаил Санников) шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй өдийг хүрчээ.
2016 оны хоёрдугаар сард Свердловск мужийн Амбан захирагч Евгений Куйвашев сүмийг шилжүүлэх асуудлыг судлахыг үүрэгдсэн юм.
Качканарскийн төмрийн хүдрийн орд нь энэ бүс нутагтаа стратегийн ач холбогдолтойд тооцогдож байгаа бөгөөд хэдэн мянган ажлыг байрыг бий болгох юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ