Оросын хүн амын 25 хувь нь перестройка-гийн золиос болсон гэж үздэг

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Оросын хүн амын 25 хувь нь перестройка-гийн золиос болсон гэж үздэг

Оросын хүн амын 25 хувь нь перестройка-гийн золиос болсон гэж үздэг

Бүх Оросын санаа бодлыг тандах төвийн судалгаагаар хүн амын дөрөвний нэг нь буюу 25 орчим хувь нь Зөвлөлтийн үеийн өөрчлөн байгуулалт буюу перестройка-гийн үеийн золиос болсон гэж өөрсдийгөө боддог болохыг харууллаа.

Төрийн Думын Боловсрол, шинжлэх ухааны хорооны дэд дарга Борис Чернышов энэ оны аравдугаар сарын эхээр Хөдөлмөрийн сайд Максим Топилинд хандан албан бичиг илгээсэн бөгөөд уг албан бичигт “перестройкагийн үеийн золиос” гэсэн бүлэг хүмүүсийг бий болгон хөнгөлөлтөд хамруулах ёстой гэсэн юм. Борис Чернышевийн үзэж байгаагаар 1987-1989 оны хооронд 25-45 настай байсан бүх хүн энэ ангилалд хамрагдах ёстой гэжээ.

Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг тандах төвийн судалгаагаар 25 хувь нь өөрсдийгөө энэ үеийн золиос гэж боддогоо хэлсэн юм. Харин 70 хувь нь тэгж боддоггүй, үлдсэн 5 хувь нь хариулахад төвөгтэй гэжээ. Золиос гэж боддог гэсэн хүмүүсийн дийлэнх нь одоо 60-аас дээш насны хүмүүс байгаа юм. 60-аас дээш насны хүмүүсийн 37 хувь өөрсдийгөө золиос болсон гэж боддог ажээ.

Харин Төрийн Думын санал болгосон хөнгөлөлт эдлэх бүлэг бий болгохыг 41 хувь нь дэмжиж, 47 хувь нь эсэргүүцжээ.

Судалгааг 2019 оны аравдугаар сарын 17-нд 1600 хүний хамруулан хийсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж