НАМЭХ есөн дэд ерөнхийлөгчтэй ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

НАМЭХ есөн дэд ерөнхийлөгчтэй ажиллана

НАМЭХ есөн дэд ерөнхийлөгчтэй ажиллана

НАМЭХ шинэ ерөнхийлөгчөө сонгосон билээ. Энэ дагуу  дүрэмдээ өөрчлөлт оруулж,  өнгөрөгч амралтын өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд НАМЭХ-ны ээлжит VII чуулган “Тогтвортой хөгжил, тэгш оролцоо” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.

НАМЭХ есөн дэд ерөнхийлөгчтэй байхаар дүрэмдээ тусгасан байна.

Улс төрийн бодлого, эмэгтэйчүүдийн манлайлал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, 

Нийслэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Төрийн банкны салбарын захирал Л.Амгалан, 

-Олон нийт, төрийн бус байгууллагын түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа, 

-Төсөл хөтөлбөр, хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, 

Хүний нөөц, сургалт, судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сэтгэл судлалын доктор Ц.Нацагдолгор, 

-Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МАН-ын стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг, 

Эдийн засаг, санхүү хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МУИС-ийн Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал, профессор Ч.Ундрам, 

-Орон нутгийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч асан  С.Оюунбилэг,

-Хэвлэл мэдээлэл, цахим бодлого хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МАН-ын Хэвлэл Мэдээлллийн газрын дарга А.Энхзул.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж