Зөвлөлтийн үеийн цөмийн хөтөлбөрийн баримтуудыг дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.22-нд нийтлэгдсэн

Зөвлөлтийн үеийн цөмийн хөтөлбөрийн баримтуудыг дэлгэжээ

Зөвлөлтийн үеийн цөмийн хөтөлбөрийн баримтуудыг дэлгэжээ

Оросын төрийн мэдлийн "Росатом" корпорац Зөвлөлтийн үеийн цөмийн хөтөлбөрийн талаарх баримтуудыг анх удаа олонд дэлгэлээ. Оросын Цөмийн салбарын 75 жилийн ойг удахгүй тэмдэглэх бөгөөд энэ ойд зориулан уг баримтуудыг дэлгэжээ.

ЗХУ-ын Засгийн газар 1946 оны зургадугаар сард Зохион бүтээх 11-р товчоонд нууц даалгавар өгсөн нь цөмийн бөмбөг бүтээх тухай байжээ. Энэ нууц даалгаврын дагуу Зохион бүтээх 11-р товчоо хүнд буюу С-1, хөнгөн буюу С-2 түлш ашигласан хоёр төрлийн цөмийн реактор бүтээх ажил эхэлж байжээ. Анхны туршилтыг 1949 оны наймдугаар сарын 29-нд Семипалатинскийн полигонд хийснийг уг баримт харуулж байна.

Зохион бүтээх 11-р товчоо нь Оросын цөмийн бөмбөг бүтээх гол цөм болсон бөгөөд одоо энэ нь Оросын холбооны цөмийн төв нэртэй. Нижегородск мужийн Саров хотод байдаг. Харин ШУА-ийн 2-р лаборатори нь Оросын цөмийн төслийн төв болсон бөгөөд одоо үүнийг Курчатовийн хүрээлэн болжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж