Дуулиантай мессежүүд

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Дуулиантай мессежүүд

Шар хэвлэлийг өөрчилсөн мессеж
Попын гүнж хэмээгдэж байсан дуучин Бритни Спирс нөхөр Кевин Федерлайнаас салах болсноо мессежээр хэлж байсан юм. 2006 онд Кевин нэгэн студид нэвтрүүлэгт оролцож байхад нь дээрх утгатай мессеж ирсэн бөгөөд нууц камер түүний уур хилэнг бичиж авсан байдаг. Энэ бичлэг реалити нэвтрүүлгийн түүхэнд хамгийн их шуугиан тарьсан төдийгүй Бритнигийн үсээ хусуулсан этгээд зурагнууд 40 ам.долларын үнэд хүрч, сэтгүүлүүд  нүүрэндээ тавих гэж өрсөлдөж байжээ.

Спортыг өөрчилсөн мессеж  
“Би чамайг үхтэл чинь хашраамаар байна”. Энэ бол алдартай гольфчин Тайгер Вуудсын  нууц амрагтаа илгээсэн мессеж.  Хууран мэхлэлт спортынхны дунд шинэ зүйл биш. Харин нэр хүндтэй өө сэвгүй гольфчины гаж зуршлын талаар бүтэн жилийн турш өдөр бүр шар хэвлэлээр шуугисан билээ. Гольф  сагсан бөмбөг, хөлбөмбөгөөс ч илүү дуулиантай спорт болсон юм. Гэхдээ л гольф  уйтгартай спорт хэвээрээ үлдсэн.

Оскарын мөрөөдлийг өөрчилсөн мессеж
Холливуудын алдарт жүжигчин бүсгүйн хамгийн анхны Оскарын шагнал юу болох нь энэ вэ? Түүнд энэ шагнал одоо хэрэгтэй гэж үү?  Сандра Баллокыг шагналаа гардан авахдаа эр нөхөр Жессе Жеймст тусалж дэмжиж байдагт нь баярлалаа гэж хэлснээс ердөө нэг хормын дараа түүний нөхөр итгэл эвдэгч гэдгийг нь бүх дэлхий мэдсэн юм. Жеймсын нууц амраг шивээстэй тайчигч бүсгүй өөрийг нь хамгийн тачаангуй бүсгүй гэж бичсэн мессежийг нь олонд дэлгэсэн юм.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж