Их Британид хийсэн шинэ судалгаагаар цагаан хоолтон гурван хүн тутмын нэг нь гадуур наргиж, согтож явах бүрдээ мах болон махан зууш идчихдэг гэсэн хариу гарчээ.
Тархи согтож эхлэхэд бидний хуучин араншин даравч далдайж эхэлдэг нь бараг л хорвоогийн жам. Хүмүүс бартендэртэй тэдний өрсөлдөгч нь хэрхэн хоёр нүүр гаргаж даргынхаа сайшаалыг хүртсэн тухай хов базаж байх зуур харин аль хэдийн хоёр дахь нүүрээ гаргачихсан сууж байгаа цагаан хоолтнууд юу хийх гэж байгааг таа даа.
Их Британийн цагаан хоолтнуудын дунд нэлээд танил болсон "vouchercodespro" сайтынхан 1789 цагаан хоолтнуудаас судалгаа авж үзэхэд тэдний 37 хувь нь гадуур наргиж яваад согтохдоо мах идчихдэг гэдгээ нууцхан шивнэжээ.
Тодруулбал сайтын зүгээс "та нар согтуу үедээ мах идэх тохиолдол хэр нийтлэг байдаг вэ?" хэмээн асуухад 34 хувь нь дандаа, 26 хувь нь заримдаа, 22 хувь нь хааяа хэмээн хариулсан байна.
Харин ямар мах иддэг талаар нь асуухад юу гэж хариулсан гэж бодно. Тахианы цээж мах уу?
Үгүй дээ. Тэд кебаб иддэг гэнэ. Түүгээр ч зогсохгүй үхрийн махтай бургер, гахайн мах, гахай, тахиан зайдас ихэвчлэн иддэг гэжээ.
Цаашлаад энэ тухайгаа бусдад хэлсэн эсэхийг нь асуухад тэдний 69 хувь нь мах идсэнээ хав дарчихсан гэдгээ улайсан байна.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: vice.com
Холбоотой мэдээ