Оны шилдэг бүтээлээр А. Очирболд “Ухамсар” хөшөө шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Оны шилдэг бүтээлээр А. Очирболд “Ухамсар” хөшөө шалгарчээ

Оны шилдэг бүтээлээр А. Очирболд “Ухамсар” хөшөө шалгарчээ

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл”-ээр уран барималч А. Очирболд “Ухамсар” хөшөө шалгарчээ. Тодруулбал, монгол уран бүтээлчийн гүн утга санаа бүхий дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт, технологийн хэтэрсэн хэрэглээ зэрэг олон асуудлыг хөндсөн уг бүтээл нь олон орны бүтээлүүд дундаас шалгарч, НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэсэн гэдгээр нь сайн мэдэх биз.

Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах “Оны шилдэг бүтээл-2019” арга хэмжээ аравдугаар сарын 18-нд болж өндөрлөсөн юм. Уг арга хэмжээг 2006 оноос хойш 13 дахь жилдээ зохион байгуулж, үзэсгэлэнг аравдугаар сарыг дуустал Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд дэлгэж байгаа ажээ.

“Оны шилдэг бүтээл 2019” оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдээр:

  1. Уран барималч А. Очирболд “Ухамсар” хөшөө
  2. Зураач, барималч Г.Эрдэнэбилэг “МУЗА” уран зургийн бүтээл
  3. И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академийн багш, зураач Б.Отгонтүвдэн “АВГА АХ” уран зургийн бүтээл
  4. Монголын урчуудын эвлэлийн шагналт, уран барималчЛ.Гантөмөр “ЧОНОН ТУУЛЬ” уран баримал
  5. Б.Содномдаржаа “ТАВГАН ДЭЭРХ СОЁЛ” бүтээл тус тус энэ оны шилдгээр шалгарсан бол “Монголын уран зургийн нэрэмжит цом”-ын эзнээр Б.Нямхүү шалгарлаа.

Үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, уран баримал, Монгол зураг, инстоляци, видео артын нийт 180 орчим бүтээл ирснээс анхан шатны шалгаруулалтаар 50 гаруй бүтээлийг буцааж, хоёрдугаар шатанд 120 орчим бүтээл шалгарчээ. Тэгвэл өчигдөр /2019.10.20/ эдгээр бүтээлүүдээс шилдгийн шилдэг таван бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдаж авахаар болсон байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж