Гудамжныхан ба ордныхон

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Гудамжныхан ба ордныхон

Гудамжныхан ба ордныхон

Өнгөрөгч Баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрын хооронд гал авалцсан хэрүүл болсон. Тэдний хэрэлдэх болсон шалтгаан нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой байв.

О.Баасанхүү гишүүн  Хууль зүй, Дотоод хэргийн сайдыг Т.Чимгээ, Б.Содномдарж нарыг байн, байн эргэж байгааг хэлээд тэднийг хорихын эмнэлэгт тарвалзаж байгаа гэсэнд Ц.Нямдорж уурсаж, "Чи гудамжинд гарна шүү" хэмээн заналхийлэв. Хариуд нь О.Баасанхүү гишүүн мөчөөгөө өгсөнгүй "Би гудамжинд гарсан ч шоронд орохгүй" гэсэн нь сошиалд тавигдаад байна.

Ц.Нямдорж сайдын хувьд Төрийн ордонд насаараа амьдарсан. Тиймээс энгийн иргэн болох нь "гудамжинд" гарч байгаатай ялгаагүй бололтой. Ер нь Монголын улстөрчид өөр хоорондоо хэрэлдэхэдээ "гудамжинд гарна" шүү гэж хэлдэг нь УИХ-ын гишүүнээс энгийн иргэн болох нь гутамшиг гэж үздэг байж болох талтай.

Ямартай ч Монголд баян, ядуу, боловсролтой, боловсролгүй, хөдөө хот, АН,МАН-аараа талцдаг байсан бол гудамжныхан ба ордныхон гэх хэлбэрдэлт аль хэзээний улс төрд бий болсон бололтой.  О.Баасанхүү, Ц.Нямдорж хоёрын хувьд эртний харшилтай, Ц.Нямдорж "Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан" гэж доромжилж байсан удаатай.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж