Ч.Хүрэлбаатар: FATF-ын дараагийн хурлаар жагсаалтаас гарна | News.MN

Ч.Хүрэлбаатар: FATF-ын дараагийн хурлаар жагсаалтаас гарна

Ч.Хүрэлбаатар: FATF-ын дараагийн хурлаар жагсаалтаас гарна

Ч.Хүрэлбаатар: FATF-ын дараагийн хурлаар жагсаалтаас гарна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.10.21/ хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэрхэх болон Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон асуудлыг хэлэлцжээ. Хуралдааны талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөхдөө “Үндсэн хуульд нэмэлт, өөрлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор Ардчилсан нам, Ерөнхийлөгч, МАН-ын зүгээс зөвшилцөх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Тиймээс ажлын хэсгийн явц, дүгнэлтийг үндэслэн энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээр болсон. Гэхдээ цаашид зөвшилцлийн ажлын хэсэг дахин зөвшилцөх зүйлс бий, энэ дагуу зөвшилцөөд явна. Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Монгол Улс “саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонссон” гэлээ.

Ингээд “саарал жагсаалт”-тай холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл өглөө.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллагад 2004 онд элссэн. Хамгийн сүүлд Харилцан үнэлгээний банк буюу есөн хүний бүрэлдэхүүнтэй банк манай улсын 2013-2016 оны үйл ажиллагаа дээр үнэлгээ хийсэн. Ингээд мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллагын хяналтад оруулсан. Аравдугаар сарын 18-нд зарлаж байгаа процесс бол албан ёсоор зарлаж байгаа гэсэн үг. Манай улсыг цаашдаа дөрвөн үйл ажиллагаа дээр анхаарах ёстой гэсэн. Тухайн байгууллагаас гишүүн орнууддаа мэдэгдэл хүргүүлсэн. “Саарал жагсаалтад орлоо гээд ямар нэгэн хориг арга хэмжээ ав гэж гишүүн улсуудаасаа шаардахгүй” гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Тиймээс олон нийтийн яриад байгаа олон улсын төлбөр тооцоо зогсох, карт үйлчлэхгүй байх, манай улсад валют орж ирэхгүй байна гэсэн болгоомжлол байхгүй. Учир нь 2017 онд манай улс хяналтад орсноос хойш харилцаж байсан банкуудаас харилцаагаа зогсоосон. Одоо цөөхөн хэдэн банктай харилцаж байгаа. Энэ банкууд мэдэж байгаа, хяналтад байгаа гэдгээр харилцаж байгаа учраас үүн дээр нэмж эрсдэл гарахгүй гэж Монголбанк үзэж байгаа. Мөн манай улсын эдийн засаг 6.7 хувиар өссөн. ОУВС, Дэлхийн банк энэ өсөлтийг өөрчлөгдөхгүй байх гэж төлөвлөж байгаагаа мэдээлсэн. Мөн төсөв ашигтай, худалдааны тэнцэл нэг тэрбумын ашигтай, валютын нөөц нэмэгдэж байгаа зэрэг нь эдийн засагт ямар нэг доргио үүсгэхгүй гэж үзэж байгаа.

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ:

-Энэ асуудлыг улстөржүүлэх ажил хийгдэж байна. 2016 онд 2013-2016 оны хоорондох санхүүгийн байдлаар үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээ хийх үед Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гарсан. Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн үеэр энэ шалгалтад орсон. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 оны нэгдүгээр сард орж ирж буцсан. Ингээд наадмын үеэр баталсан. Энэ хуулийг гаргаж манай улсын хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн нь мэдээж хэрэг гаднын байгууллагад сэжиг төрж таарна. Ингэж манай улсад үнэлгээ хийж 2017 оны тавдугаар сард тайлангаа гаргасан. 40 зөвлөмж өгсөн. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаад дөрөв, таван асуудлаас бусдыг нь биелүүлсэн. Тэгээд "Монгол Улсыг эрчимтэй хяналтад биш өргөтгөсөн хяналтад орууллаа" гэсэн зөвлөмж холбогдох газраас надад захидал ирүүлсэн. Үргэлжлээд Парист болсон хурлаар Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах болсноо зарлалаа.  Мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна, хөрөнгө хураагдахгүй байна гэсэн асуудал бий. Одоохондоо хоригт орж, хязгаарлалт тавьсан зүйлгүй. Дурдсан ажлуудыг нь хийчихвэл ойрын хугацаанд хоригоос гарах боломжтой. Хоёр ажил хийгдсэн. Мөнгө угаахтай тэмцэх хуулийг УИХ баталсан. Гадаадын ажиллах хүчний асуудал байгаа. 2000 гаруй хүний асуудлыг арваннэгдүгээр сард хийж дуусгана. Энэ хоёр ажлыг хийж дуусгаж, холбогдох байгууллагуудад энэ мэдээллийг хүргүүлнэ.

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн саналаас хасах, шинэ санал нэмэх талаар ажлын хэсэг ярьсан уу. АН-ын зөвлөлтэй гуравдугаар хэлэлцүүлгийн дараа зөвшилцөнө гэхээр дэгийн хувьд яах вэ?

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр 57 гишүүний дэмжлэг авсан 35 санал бий. Энэ заалтыг хөндөхгүй. Одоо бол зөвшилцлийн хүрээнд ярьж байгаа гурван л саналыг ярина. Унасан саналыг гишүүдийн гуравны хоёроор оруулж болох хуулийн өөрчлөлт хийсэн.

-Та мөнгө угаах, терроризмтой тэмцэх үндэсний хороог тэргүүлдэг. Энэ шийдвэр гарахаас өмнө шийдвэрлэх боломж байсан уу?

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

Хөрөнгө хураах асуудлыг шүүх шийдвэрлэдэггүй. Нэг хүн дээр хэрэг нээж шалгаад, шүүхээр гэм буруутайг нь шийдвэрлэвэл хэрэгтэй холбоотой шийдвэрлэх асуудал байдаг. Би гурван жилийн өмнөөс нь "Эрдэнэт", ХХБ-тай холбоотой асуудлыг яриад байсан. Энэ хэргийг яаж шийдвэрлэхийг Засгийн газар мэдэхгүй. Монголын банк, санхүүгийн салбарт асуудал байгаа нь бодитой. Монголбанкинд Мөнгө угаахтай тэмцэх алба байдаг. Тэр алба 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг хянах үүрэгтэй. Сэжигтэй бол тагнуулд өгнө. Энэ асуудлаар туйлын хойрго хандаж байгаа. Маш хүнд нөхцөлийн дунд "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой хэрэг шийдвэрлэгдэж байгаа. Хөрөнгө хураахтай холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгдэнэ.

-Хууль эрхзүйн орчин нь хангалттай хэмжээнд байгаа юу?

-Тодорхой хэргийн тухайд зүйл анги, элдэв нарийн зүйлийг үзэж байж хэлнэ. Сүүлийн үед ажиглагдаж байгаа асуудал улс төрийн зорилгоор дэл суль яриа зөндөө явж байна. Миний батлуулсан 10 хуулийг шоронжсон хууль гэж шүүмжилсээр байгаад ялыг нь, хөөн хэлэлцэх хугацааг нь 2015 оноос багасгасан. Хөөн хэлэлцэх хугацаа 15 жил байсныг багасгасан. Дараагаар нь 2017 онд байцаан шийтгэх хууль батлах үед дахиад асуудал үүссэн. Эрүүгийн хуульд онц хүнд, хүнд гэсэн заалт байсныг байхгүй болгож, багасгасан. Одоо бол үүн дээр хуулийн өөрчлөлт хийж байгаа. 2002 оны Эрүүгийн хууль бол Германы хуулийн жишгээр батлагдсан, гэмт хэрэгтэн хаашаа ч бултаж чадахааргүй байсан.

-Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн эх үүсвэрийг Төв банк шалгаагүй юм уу?

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх ажиллагаа 2017 оноос эхэлсэн. Үнэлгээний үр дүн 2018 оны дундуур гарсан. Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн. Үүнийг ОУВС-гаас шалгах үнэлгээ хийлгэе гэсэн. Энэ үнэлгээг хийсэн.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Буруу бодлого, буруу үйлдэл Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулсан. Буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч, засахгүй явсан. Хамгийн том нөлөө үзүүлсэн нь Ил тодын тухай хууль. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн дархлааг хийх арга хэмжээ сайтар хийгдсэн. Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн. Ирээдүйн өв санд 363 тэрбум ам.доллар хуримтлагдаад байна. Эдийн засгийн дархлааг бий болгох гэж хичээж чармайг ажилласан. Одоо жагсаалтад орсноор сандрах шаардлагагүй. Ханш хөөргөх шаардлага байхгүй. Ерөнхий сайд богино хугацаанд гарах арга хэмжээний төлөвлөгөөг бүтэн сайн өдөр гаргаж, идэвх, санаачлагатай ажиллах үүрэг өгсөн.

-Ямар хугацаанд энэ жагсаалтаас гарах бол?

-Бид арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. FATF-ийн дараагийн хурлаар энэ жагсаалтаас гарчих байх.

 Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-10-21 202.126.89.100

Мөнгө угаалт банкаар дамждаг. Нэг үгээр хар тамхи авилгал хүчирхийлэл хүний амь бүргэж олсон бүх бохир мөнгө банкаар дамжин цэвэршдэг. Нэг үгээр хууль ёсны зөвшөөрөгсөн мөнгө болэно. Гэтэл Монгол банкны дэд ерөнхийлөгч ард түмнийг тэнэг мал гэсэн утгаар банкинд ямар ч хамаагүй гээд хуцаад байгаа юм бэ. Эсвэл FATF-г тоглоомын байгууллага гээдбайгаа юм уу ойлгохгүй байна.Нэг үгээр 34 млрд төгрөг нууж байсныг ил тодын хулиар цагаатгасан. Энэ их мөнгө тэгээд хүмүүсийн гэрт гудсан доор байсан болох н

Avatar

Зочин 2019-10-21 202.70.44.46

Tosviin hamar mongiig nutagtaa tavisan, irgedeesee tatvar, bur huviin hadgalamjaas ni hurtel avch tosvoo burduulcheed nutagtaa buh mongiig ni tavichdag ES, Sangiin said baij boloh uu, shudarga bus, shunlaas chin bolj SAARAL jagsaaltat orloo doo, hariutslagaa deeshluul,

Avatar

Зочин 2019-10-21 124.158.94.9

Нямборж , Баяртсайхан нар хариуцлагаа үүрээд сайн дуруураа огцорсон дээр

Avatar

Зочин 2019-10-21 103.26.193.103

Bitgii hudlaa s*** umhii pizdushka min

Avatar

Зочин 2019-10-21 115.65.93.30

Зөв шийдвэр гаргаж ажиллаж чадаагүйн улмаас улс орон, ард түмнээ хүнд байдалд оруулснаа ойлгоод ард түмнээс "УУЧЛАЛТ" гуйгаад албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдэхийн оронд нөгөө улигт худал үгсээ хэлсээр, АН-ыг муулсаар сууна уу? Монголбанкийг Увсын Баяртсайхан, Сангийн яамыг Увсын Хүрэлбаатар, Хуулийн яамыг Увсын Нямдорж, УИХ-ын ЭЗБХ-г Увсын Чойжилсүрэн гуай нар удирддаг уу? Хариуцлагагүй сайд дарга, захирлуудаа үтэр түргэн огцруулаач ээ, эсвэл Монгол улс дампуурал руу явах уу?

Avatar

Зочин 2019-10-21 103.26.193.185

Хүрлээ сайд 363 тэрбум ам,доллар хуримтлуулсан гэж байна. Монгол Арабын баян орнуудаас ч баян болсон юм бишүү. Яагаад саарал жагсаалтанд орвоо. Энэ хөрөнгөтнүүд манай улс ийм баян болсонд хорсоод хавчаад байгаа юм уу. Хүрлээ сайд Хотгор шанагын ордыг нууцаар зарсаныг цаадуул чинь мэдээд атаархаад байна уу. Ерөөөсөө ойлгохоо байлаа. Хүк сайд тушаал буулгасан бол гүйцэтгэх болж дээ.

Avatar

Зочин 2019-10-21 49.0.213.33

Улин гуцаж өмхий амандаа чацга тавиул

Avatar

ЗОЧИН 2019-10-21 202.9.45.252

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 108 БОЛГОХЫГ ДЭМЖСЭН ГИШҮҮДИЙГ БИД СОНГОХГҮЙ ШҮҮ ГЭДГЭЭ ЭРТХЭН ДУУЛГАЯ. АВИЛГАЛЧИДТАЙГАА ЯАРАЛТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦ.

Avatar

Зочин 2019-10-21 202.9.42.115

Ер нь муу муухай болгон энэ хоёр улстөрийн намын нөхдүүдээс гардаг. Парламентыг тарааж УИХ-ын төсөв санхүүгээр нь хэдэн арван үйлдвэ, хэдэн зуун сургууль байгуулъя. Монголд засаглалын ямар хэлбэр байх талаар ард түмний санал асуулга явуулах нь зөв. Олуулаа зөвлөлдвөл буруугүй гэдэг шүү дээ.Алийн болгон нам тэртэй луйварчид, шуналын туламнуудыг тэжээх ёстой юм.

Avatar

Зочин 2019-10-21 202.9.42.115

Саарал жагсаалт бол сүртэй юм биш л байна. Гол нь хяналтгүй мөнгөний урсгал, тероризмтэй тэмцэх чиглэлээр үүрэг даалгавар биелүүлээгүй гэж л тийм жагсаалтанд оруулсан байна. Эдийн засаг, санхүүтэй ямар ч холбоогүй л юм байна. Зарим улстөрчид саарал жагсаалтанд орлоо гэж их баярлаж байна. Улс төрчид ийм л хогийн улсууд. Намын үйл ажиллагааг хязгаарлах хэрэгтэй. Үнэндээ МАН болон АН-ын намын хэдхэн нөхөд улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Ерөнхийлөгчийн засаглал манайдтохирох юм байна

Avatar

золигоо 2019-10-21 202.179.25.150

Хард орчихов

Avatar

Сурваджлагч Чимгээд 2019-10-21 64.119.20.121

369 тэрбум доллор манайд байхгүй. Ойлгож юмаа бичээч маалааа.

Avatar

Охсорсрх 2019-10-21 202.9.42.52

Новшийн коммунистуут

Avatar

Zochin 2019-10-21 2.247.247.76

Yu geed l hudlaa bultreed bna tegvel oruulahgui baih n yasiin

Avatar

бат. 2019-10-21 202.9.42.19

За тэгээд саарал жагсаалтад орсон нь Ардчилсан намынхны буруу болж таарав уу?

Avatar

ард 2019-10-21 103.26.195.118

Энэ Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хувалзыг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-10-21 202.170.68.162

2011-2014 онд МАН сааралд байлгаж билээ. 2014 онд арай гэж гаргаад байтал МАН дахиад л 2019 онд оруулчихлаа. МАН бол Монголын а л у у р нам.

Avatar

Эрдэнэ 2019-10-21 202.131.245.34

2013-2016 онуудын үйл ажиллагааны үр дүн одоо гарч байгаам АН-уудаа

Avatar

Зочин 2019-10-21 202.9.42.192

2011-2014 онд МАН сааралд оруулж, АН гаргав. 2019 онд МАН ахиад оруулав. Ахиад АН л гаргах байх

Avatar

Зочин 2019-10-21 202.9.44.150

FATF-iin jagsaaltand ortson ium bishuu ene baahan hulgai luivariin Land Cruiser, Hudaldaa hogjil, yalzarsan dampuursan humuusees bolj Bloomberg deer bichtsen baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж