“Мамма Миа” мюзикл кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

“Мамма Миа” мюзикл кино хийнэ

“UBS” телевизээс зохион байгуулсан “Universe Best Songs-2010” фестивалийн шилдэг 25 оролцогч энэ зун “Мамма Миа” хэмээх шинэ мюзикл кинонд тоглох гэнэ. Өнгөрсөн жилийн шилдэг 25 оролцогч “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл уран сайхны кинонд тоглож байсан бол энэ жилийн шилдгүүд “Мамма Миа” кинонд тоглохоор болжээ. Мэдээж киноны гол дүрд “Universe Best Songs-2010” наадмын ялагч Б.Жавхлантөгс тоглох аж. Дэлхийн алдартай “ABBA” хамтлагийн “Мамма Миа” дуугаар нэрлэсэн энэхүү мюзикл кино нь ирэх есдүгээр сард үзэгчдийн хүртээл болох юм байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж