Японд байдаг муурын сүм

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Японд байдаг муурын сүм

Японд байдаг муурын сүм

Мууранд нугасгүй ах, эгч, дүүс анхаарлаа хандуулна уу!

Япон орон хачирхалтай зүйлсээр дүүрэн юм. Хэрвээ та неко толгойт бол Кёотод байрладаг Няан Няан жи(Миау миау сүм)-д заавал очоорой.

Миау миау сүм гэхээр муураар дүүрэн газар байх гэж бодогдож байна уу? Тэгвэл таны түмэн зөв. Энэ сүмийн лам нар, тэр байтугай туслахууд нь бүгд өөрсдөө муужгай. Тэд ямар хөөрхөн гэж бодно!

Энэ бол Коюуки. Сүмийн тэргүүн гэлэнмаа. Эзнийх нь хэлснээр тэр сүсэгтэн олонтойгоо тоглох дуртай.

Миау миау сүмд зочлогч жуулчдын гол зорилго хамба Коюукид мөргөж, адис авахдаа оршдог гэнэ. Та сүмд зочлоод өхөөрдөм муужгайнуудыг санагдуулам амтат хоолоор дайлуулах бас бүрэн боломжтой.

Анх энэхүү сүмийг Торү Каяа хэмээх авьяаслаг уран зураач өөрийн хайртай мууранд зориулан нээсэн гэдэг.

Сүмд олон тооны муурны хөшөө, зурагтай ба хэрвээ хүсвэл сүмийн дэлгүүрээс бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломжтой.

Коюуки энэ сүмийн анхны тэргүүн биш. Түүнээс өмнө хоёр ч хамба байсан гэдэг. Уг нь сүм 2016 онд л нээгдсэн лдээ. Хамба ламыг ийм хурдан солиод байх нь сайн уу, муу юу гэдгийг бид хэлж мэдэхгүй юм.

Мөн түүнээс гадна сүмийн туслах лам нар нь дутахааргүй эгдүүтэй амьтад бий.

Кёотод очихоороо "Кёото хот, Кёото 601-1253, Сакёо-кү, 520 Яасэконоечо" хаягийг хүн амьтнаас асууж сураглаад ч хамаагүй заавал очоод үзээрэй.

 

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: boredpanda.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж