Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Э.Мюррей эргэн ирлээ

Э.Мюррей эргэн ирлээ

Мэргэжлийн талбайн теннисний 2019 оны улирал өндөрлөх шатандаа ороод байна. Өнгөрсөн долоо хоногт эрэгтэйчүүдийн АТР ангиллын гурван тэмцээн явагдсан. Орост Кремлин цом, Шведэд Стокгольм, Бельгид Европын нээлттэй тэмцээнүүд боллоо.

Эдгээр тэмцээнүүдээс Бельгийн Антверпенд болсон Европын нээлттэй тэмцээн спорт сонирхогчид, тэр дундаа талбайн теннис сонирхогчдын анхаарлын төвд байлаа. Учир нь энэ тэмцээнд Их Дуулга тэмцээний гурван цомын эзэн Их Британий Э.Мюррей түрүүлсэн явдал байсан юм. Тэмцээний шигшээ тоглолтод Швейцарын С.Вавринкатай өрсөлдөн 2:1 харьцаатай хожсон. Эхний сетэд Швейцарь эр 6:3 харьцаатай хожоод байсан бол Э.Мюррей хоёр дахь сетээс эргэн ирэлт хийж, 6:4, 6:4 харьцаатай үлдсэн хоёр сетэд дараалан ялалт байгуулснаар ээлжит цомоо хүртэв.

Британи эр Э.Мюррейгийн хувьд бэртэл, гэмтлийн улмаас өнгөрсөн жил карьераа өндөрлүүлэхээ мэдэгдэж байсан ч цохиураа хананд өлгөх хүслэгүй байгаа бололтой. Тэрээр Европын нээлттэй тэмцээнд түрүүлснийхээ дараа “би энд ингээд байж байна гэж бодоогүй. Үнэхээр баяртай байна. Би дахин өөр тэмцээнд түрүүлмээр байна” хэмээн ярьжээ. Э.Мюррей ташааны гэмтлийн улмаас бараг л их спортоо орхиж байсан ч удаан хугацааны шаргуу хөдөлмөрийн үр дүнд теннисний талбайдаа эргэн ирж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж